Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгцээнд суурилсан сургалтыг үе шаттай зохион байгуулдаг билээ.
Энэ удаад доктор Ж.Алимаа “Эрүүл оршихуйн үндэс” сэдвээр бие махбод, сэтгэл санаа, нийгмийн харилцаа, хооллолт, хөдөлгөөн, амралтыг зөв зохицуулсан амьдралын хэв маяг зэрэг хүрээг хамарсан мэдлэг ойлголт олгохоос гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх туршлага хуримтлуулах юм.
Доктор Жаргалсайханы Алимаа нь Монгол улсын нэрт эрдэмтэн, профессор юм. Тэрээр 1975 онд Москвагийн Хавсарга биотехнологийн их сургуулийг биологийн идэвхт бодисын үйлдвэрлэлийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа байгууллагад эхэлж, биохимийн үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах ажилд оролцсон. Түүний судалгааны ажлын нэг нь нутгийн үүлдрийн бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл панкипсин гаргаж авах технологи бөгөөд энэ бүтээлээрээ Ж.Цэрэндэндэв, Д.Сувд нарын хамт 1991 онд Төрийн шагнал хүртсэн.
Мөн тэрээр Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК, тарилгын шингэний IVCO компани болон ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуульд Биотехнологийн тэнхимийг үүсгэн байгуулахад оролцсон. Түүний судалгааны чиглэл нь биологийн идэвхт бодисын үйлдвэрлэл, ферментийн бэлдмэлүүдийг гарган авах технологи зэрэгт төвлөрдөг.
Доктор Ж.Алимаа нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.
@topfansIET Green TVETEco-Schools MongoliaБоловсролын ерөнхий газарБоловсролын яамБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлZag Group / Заг ГруппГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутХавдар судлалын үндэсний төвGIZ Mongolia