#Япон_хэлний_сургалтын_төвийг_түнш байгууллагын дэмжлэгтэйгээр байгууллаа.
Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж Япон талын түнш байгууллагатай хамтран тус улсад дадлагажигч оюутан хөтөлбөрийг 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус хөтөлбөрт 70 гаруй оюутан хамрагдаж одоогоор 8 оюутан Япон улсад инженерийн албан тушаалд үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамтрагч талууд санал солилцох уулзалт хийж Дадлагажигч оюутан хөтөлбөрийн хууль эрх зүйн орчин Дадлагажигч оюутан хөтөлбөрийн зохион байгуулалт, хэрэгжүүлүүлэхэд тулгамдсан асуудал, нөхцөл байдал Дадлагын явцын үнэлгээ, хяналтын тогтолцоо Дадлага ажлын хамтарсан хөтөлбөр боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж ойлголтоо нэгтгэлээ.
Тус уулзалт хэлэлцүүлгийн үеэр сургуулийн дэргэд Япон хэлний сургалтын танхим байгуулж оюутан, багш, хамтрагч талуудыг байлцуулан нээлтээ хийлээ. Энэхүү төв нь тус хөтөлбөрөөр Япон улсад дадлагажих оюутны япон хэл, соёл, ёс заншлыг суралцахад томоохон дэмжлэг үзүүлэх юм.
Төвийг бүтээн байгуулахад спонсор байгууллагаар ажилласан сайн түнш МИКА Монгол - MICA Mongolia GLOW Глов ХХК-даа баярлалаа. Бидний хамтын ажиллагаа өргөжин батжих болтугай.
News_IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульEco-Schools MongoliaIET Green TVETБоловсролын ерөнхий газарБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвZag Group / Заг ГруппIEDC - Pearson partner MongoliaБоловсролын яам@topfansArchers IETМонгол Коосэн Технологийн Коллеж