Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж хүний хөгжлийн бодлогын хүрээнд жил бүр холбогдох эмнэлэгийн байгууллагатай хамтран тусгай зохион байгуулалттай ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг билээ.
Энэ хичээлийн жил бид Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг үзлэгийн багц оношилгоо шинжилгээнд 1-р сарын 30 болон 2-р сарын 1-ны өдрүүдэд хамрагдаж өнөөдөр үр дүн, тайлангаа хүлээж аваад байна.
Багцад: Хэвлий эхо шинжилгээ Хөхний хавдрын илрүүлэг үзлэг, хөхний эхо, Толгой хүзүүний хавдрын үзлэг, бамбайн эхо, Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ, Хүний хөхөнцөр вирусын цомог шинжилгээ, Лабораторийн шинжилгээ, Зүрх судас дотрын эмчийн үзлэг, Зүрхний бичлэг, Дурангийн оношилгоо зэрэг зөвлөгөө мэдээлэл авч ажиллаа.
Өнөөдөр ДЭЛХИЙН ХАВДРЫН эсрэг тэмцэх өдөр бөгөөд жил бүрийн 2-р сарын 4-нд тэмдэглэдэг байна.
Энэ өдрийг Хавдрын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих, Өвчтөнүүд, тэдний гэр бүл, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилготой тэмдэглэдэг байна.
Энэ өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Дэлхийн Хавдрын Эсрэг Холбоо (UICC) хамтран зохион байгуулдаг байна.
Манай байгууллагатай хамтран ажилласан ХСҮТ-ийн удирдлага, эмч нарын багт гүн талархал илэрхийлье.
“Өнөөдөр авч буй алхам бүр таны болон бусдын амь насыг аварч чадна!” Иймд бусад байгууллага удирдлагад энэ үйлчилгээ, оношилгоог заавал аваарай гэж уриалж байна.
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБоловсролын яамБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaIET Green TVETБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлZag Group / Заг Групп
Доорх мэдээллийг хиймэл оюун ухааны боловсруулсан мэдээллээс иш татлаа.
2024 оны уриа:
• “Close the Care Gap” буюу “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш байдлыг хангая” гэсэн уриан дор тэмдэглэгдэж байна.
• Энэ нь хавдрын тусламж үйлчилгээг дэлхий даяар илүү хүртээмжтэй болгох зорилготой.
Яагаад чухал вэ?
• Дэлхий даяар жилд ойролцоогоор 10 сая гаруй хүн хавдрын улмаас нас барж байна.
• Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нь өвчлөлийг бууруулах боломжтой.
Юу хийх вэ?
• Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих (тамхи татахгүй байх, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх)
• Хавдрын эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамрагдах
• Хавдрын эсрэг боловсрол, мэдээллийг түгээх