Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Мэдээний Дэлгэрэнгүй

2025-01-11 15:01:40
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
ГАДААД ОЮУТНУУД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ 2025.01.10

Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллежтой хамтын ажиллагаатай Чанг юуань тогоочийн мэргэжлийн техникийн коллежийн удирдлага, төлөөлөл уулзаж хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг нэмэгдүүлэхэд санал солилцов.

Чанг юуань тогоочийн мэргэжлийн техникийн коллеж нь БНХАУ-ын Хэнань мужийн хувийн дээд мэргэжлийн болон техникийн коллеж юм. Тус сургууль “Хятадын алдартай тогоруу хот”, “Хятадын тогоочийн хот” болон “Хятадын алдартай хоолны хот” гэсэн нэр хүндтэй Хэнань мужийн Чанг Юуань хотод байрладаг.

Тус сургууль нь мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг сайжруулахад анхаарч хүнсний технологи, хоол үйлдвэрлэл шим тэжээл, соёл аялал жуулчлал, бизнесийн удирдлага, зочид буудлын менежмент, дижиталчлал, ухаалаг барилга, механик цахилгаан үйлдвэрлэл, сургуулийн өмнөх боловсрол зэрэг чиглэлээр суралцдаг 14,000 оюутантай.

1963 онд Чанг Юуаний Худалдааны товчооны харьяа Чанг Юуаны тогооч бэлтгэх сургууль нэртэй анх байгуулагдаж байсан бол өдгөө “Нэг тэргүүлэх, зургаан дагалдах" гэсэн мэргэжлийн боловсрол олгох онцлогтой коллеж болон өргөжиж байна.

Цаашид “хоолны мэргэжлээр удирдуулж, “компьютер мэдээллийн мэргэжил, боловсролын салбар, худалдаа санхүүгийн мэргэжил, аялал жуулчлалын менежмент, барилгын инженер, удирдлагын менежмент, механик цахилгаан технологи, автоматжуулалтын мэргэжил”-ийг уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.

Бидэнтэй хамтын ажиллагааны хүрээнд оюутан солицооны хөтөлбөр эхэлж байгаа бөгөөд өдгөө тус сургуулийн тогооч мэргэжлээр төгссөн 4 оюутан боловсролын зэрэг ахиулахаар манай сургуульд суралцаж байна.

Бид хэлэлцээрийн үр дүнд “Мэргэжлийн боловсролын олон улсын солилцоо, хамтын ажиллагааны механизмыг шинэчилж И Иний нэрэмжит сургалтын төв”-ийг байгуулахаар санал солилцлоо.

И Ин (хятадаар: 伊尹) нь Шан гүрний эхэн үеийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Хятадын улс төрч, тухайн үеийн гавъяат түшмэдийн нэг юм. Түүнийг хятад хоолны өвөг дээдэс, Төв тал нутгийн хоолны үндэслэгч гэж тооцдог юм байна.

Тус төвөөр дамжуулан

  • Бүс ба Зам” үндэсний стратеги, Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан “сургууль+ аж ахуйн нэгж”, “сургууль+ аж ахуйн нэгж+ сургууль” хэмээх бүтээн байгуулалтын загвар боловсруулна.
  • Хоёр талын давуу тал, оюутны нөөц бололцоог түшиглэн хоолны мэргэжлийн сургалтын нөөц бололцоог багшлах хүний нөөцтэй уялдуулан цахим платформыг ашиглан хил дамнасан сургалтын солилцоог үр ашигтай болгоно.
  • Багш нарын хамтарсан баг бүрдүүлэх: Олон улсын үзэл бодолтой багш нарыг төлөвшүүлж, хоёр сургуулийн багшийн нөөцийг бүрдүүлэх
  • Олон улсын (Хятад-Монгол) хамтын ажиллагаа, солилцооны платформ байгуулна
  • Сургууль хоорондын хамтын ажиллагаа (Оюутан солилцоо, багш солилцоо, эрдмийн сургалт, сургалтын аялал, ажилд зуучлах г.м.)

Бидний хамтын ажиллагаа өргөжих болтугай.

Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл

    

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ЭРДМИЙН БАЯР, АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГИЙГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛНА 2025.02.09
Техник Технологийн Дээд Сургууль - IETийн төгсөгчдөд зориулсан ЭРДМИЙН БАЯР болон АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГ-ийг хамтатган 2-р сарын 14-ны өдөр сургуулийн...
2025-02-10 08:02:32 Дэлгэрэнгүй
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА 2025.02.07
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, хүний...
2025-02-09 13:02:17 Дэлгэрэнгүй