Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Мэдээний Дэлгэрэнгүй

2024-12-28 13:12:54
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
IET-ЧУУД БИД ХАМТААРАА ОЛОЛТ АМЖИЛТАА ДҮГНЭЛЭЭ 2024.12.27

Техник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульТехник Технологийн Политехник КоллежNews_IET бид хамт олон халуун ам бүлээрээ энэ оны ажил үйлс, амжилт бүтээлээ хэлэлцэн, үр дүнгийн хурлаа зохион байгууллаа.

Өрнүүн их ажил үйлсийг бүтээж, завгүй бүтээлч өдрүүдийг хамтдаа үдсэн 2024 он түүхт 40 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн, төрийн дээд одон медаль, оны шилдэг багш ажилтан, тэнхим нэгжүүдээ шалгаруулсан, үр бүтээлтэй сайн ажилласан багш нараа урамшуулсан сайхан он байлаа.

Энэ амжилтаа цохон тэмдэглэж, бие биедээ баяр жаргал хуваалцсан, дуу бүжиг, уран нугаралт, могойтой, галтай циркийн үзүүлбэрүүдтэй гал халуун баярын мэндчилгээнүүдийг багтаасан, азын сугалаатай, хамт олны бүгдийн сэтгэлд гэрэл цацарсан олон бэлгүүдтэй гайхамшигтай үр дүнгийн баярын хурал боллоо.

Бид бусдыгаа манлайлж ажилласан дараах эрхмүүдийг шагнан урамшууллаа.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Барилгын багш Л.Баяраа
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сургалт судалгааны албаны дарга С.Долгорсүрэн
  • Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр ахмад ажилтан

ЗАГ ГРУППИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН

  • Хоол үйлдвэрлэл технологийн тэнхимийн эрхлэгч Б.Цогзолмаа
  • Заг группийн шилдэг ажилтан Мужаан Д.Сугархүү  Zag Group / Заг Групп@topfans

ОНЫ ШИЛДЭГ БАГШ

  • Оны шилдэг багш Цахилгааны багш доктор Б.Эрдэнэцэцэг
  • Оны шилдэг багш Барилгын багш, доктор Д.Уранчимэг

ОНЫ ШИЛДЭГ НЭГЖИЙН ЭРХЛЭГЧ

  • Математик компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч Ж.Оюунсүрэн

ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН

  • Сургалтын менежер Ж.Хүрэлбаатар

ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

  • Цахилгаанчин Ц.Батбаяр

ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ

  • Математик компьютерын ухааны тэнхим
  • Цахилгаан электроникийн тэнхим
  • Авто машин механизмын тэнхим тус тус шалгарч амжилтыг түүчээллээ.

Сургуулийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш, ажилтан, багт ажлын үр дүнгийн урамшуулал 70 сая төгрөгийн урамшуулал олголоо. Үүнд:

  • Сургуулийн аж ахуйн үйл ажиллагааг хэвийн найдвартай явуулах, сургалтын орчныг сайжруулахад үр бүтээлтэй ажилласан А.Батмөнх даргатай Аж ахуйн хэлтэс багт 5,000,000 төгрөгөөр БНХАУ-д аялах эрхийн бичиг
  • Төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойн бүтээлч ажилд үр бүтээлтэй ажилласан Д.Нарангуа даргатай Сургуулийн ахмадын зөвлөлд 3,000,000 төгрөг бүхий гадаад улсад аялах эрхийн бичиг
  • ТТПК үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг зохион байгуулах Ц.Баярмаа ахлагчтай ажлын хэсгийн ахлагч нарт 8,000,000 төгрөг бүхий гадаад улсад аялах эрхийн бичиг
  • Олон улсын Pearson хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй Ж.Оюунсүрэн эрхлэгчтэй МКУТ-ийн компьютерын хөтөлбөрийн баг, Т.Нармандах, Б.Цэнд-Аюуш ахлагчтай "ТТПК IEDC - Pearson partner Mongolia төвийн багт 5,000,000 төгрөг бүхий гадаад улсад аялах эрхийн бичиг
  • Багш, мэргэжлийн боловсрол сургалт магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан доктор Д.Болормаа ахлагчтай хөтөлбөрийн баг 5,000,000 төгрөг бүхий БНХАУ-д аялах эрхийн бичиг
  • Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ажилд үр бүтээлтэй ажилласан ажлын хэсгийн ахлагчид 4,000,000 төгрөг бүхий гадаад улсад аялах эрхийн бичиг
  • Л.Уянга ахлагчтай IET Green TVETEco-Schools Mongolia Ногоон зөвлөлийн багт 1,000,000 төгрөгөөр урамшуулав.
  • Компьютерын багш Б.Цэнд-Аюуш, автомашины багш Г.Халиунаа, химийн багш Л.Нарангарав нарт Филиппин улсын Манила хотод англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалтад тус бүр 9,000,000 төгрөгийн сургалтад хамрагдах эрхийн бичиг
  • Хувь багш ажилтан 5,000,000 саяаас 100,000 төгрөгний урамшуулалыг 30 гаруй хүн хүртлээ.

Жил жилдээ уусан нягтарсан

Жим жимээр зорилго, тэмүүллээ нэгтгэсэн

Жаргалтай, зовлонтой, баяртай гунигтай аль ч үед

Нэг нэгнээ түшин тулж, өргөн хүндлэх та нар минь билээ.

Бүдэрч босох энэхэн амьдралд

Өргөөд босгох анд нөхөд минь энд бий

Алдаж онох энэхэн хувь заяанд

Ухааруулж урамшуулж тэтгэх ахан дүүс, амин хайртай багш нар минь энд бий.

Та бүхэн минь шинэ оноо халуун ам бүлээрээ сайхан угтаарай. Ирж буй 2025 ондоо аз хийморь, эрч хүч, итгэл, урам зориг дүүрэн байхыг ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

@topfansБоловсролын яамБоловсролын ерөнхий газарБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвGIZ MongoleiХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамГерманы Ахмад Мэргэжилтэний албаМИКА Монгол - MICA Mongolia株式会社 GLOWМонгол Коосэн Технологийн Коллеж

                                                                      

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ЭРДМИЙН БАЯР, АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГИЙГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛНА 2025.02.09
Техник Технологийн Дээд Сургууль - IETийн төгсөгчдөд зориулсан ЭРДМИЙН БАЯР болон АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГ-ийг хамтатган 2-р сарын 14-ны өдөр сургуулийн...
2025-02-10 08:02:32 Дэлгэрэнгүй
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА 2025.02.07
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, хүний...
2025-02-09 13:02:17 Дэлгэрэнгүй