Техник Технологийн Дээд Сургууль - IETNews_IET салбартаа түүчээлэн манлайлж ирсэн 40 жилийнхээ зуузан түүхийг бичиж, ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн 2024 оноо хамтаараа дүгнэж үр дүнгийн баярын хурлаа зохион байгууллаа.
Бид жил бүр тухайн оныхоо ажил үйлс, сурлага хөдөлмөр, ахиц амжилтаа хэлэлцэж, хамтаараа хамгийн шилдэг, сайн байсан онцлох оюутан, суралцагчдаа шалгаруулан урамшуулдаг уламжлалтай билээ.
Цаг хугацааны түүх болон үлдэж буй хуучин оноо амжилт бүтээл арвин үдэж, цаглашгүй их бүтээн байгуулалтыг шинэ ондоо бүтээхээр итгэл сэтгэл дүүрэн хэлэлцэн бахархаж, оюутнуудаа шагнан урамшуулж, Монголын ирээдүйн Бүтээгч инженерүүдийг төлөвшүүлж буйдаа багш бид бахдан баярлаж байлаа.
Сургуулийнхаа төдийгүй улс бүс, олон улсын хэмжээнд амжилтаа гялалзуулж, хөдөлмөрлөсөн оюутнууд бусдыгаа манлайлан ШИЛДЭГээр шалгарлаа. Үүнд:
ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН
ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ
ОЛИМПИАДЫН АВАРГА
МЭРГЭЖЛИЙН АВАРГА
ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ
Нийт оюутнууддаа айлчлан ирж буй 2025 ондоо шижигнэсэн амжилт бүтээлээр арвин, итгэл сэтгэлээр дүүрэн аз жаргалаар бялхсан эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
WISH YOU ALL THE BEST
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульТехник Технологийн Политехник КоллежБоловсролын яамБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaIET Green TVETБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл株式会社 GLOWМИКА Монгол - MICA MongoliaБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төв