Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллежийн сургалт, судалгааны албаны дарга Сэсрэмийн Долгорсүрэнд, барилгын багш Лхамсүрэнгийн Баяраад тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН хүртээлээ.
Төрийн дээд одонгоор шагнагдсан Сургалт, судалгааны албаны дарга С.Долгорсүрэн улсад 32 жил, боловсролын салбарт 24 жил ажиллаж авто замын барилга, гүүрийн байгууламжийн ажилтан, техникч, инженерийг үе шаттай бэлтгэж онцгой гавьяа байгуулсан юм.
Барилгын багш Л.Баяраа улсад 42 жил, боловсролын салбарт 36 жил ажиллах хугацаандаа барилгын салбарт мэргэжилтэй ажилтан, техникч, инженер бэлтгэхэд өөрийн оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан олон мянган шавь бэлтгэн ажилласан юм.
Багш нарынхаа ажил амьдралд нь аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье.
@topfansNews_IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульБоловсролын яамБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaIET Green TVETБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл