#Оюутны_хөгжлийн_хөтөлбөр_хэрэгжиж оюутны санаачлагаар карнавал_шоу зохион байгуулагдлаа.
Техник Технологийн Политехникийн оюутны хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж оюутан суралцагчдын өөрийн удирдлагын оюутны зөвлөл, суралцагчдын Boom хамтлагын зохион байгуулалтаар Карнавал шоу боллоо.
2024 оныхоо ахиц амжилт, алдаа оноог дэнсэлж, бие биедээ урам зориг, эрч хүч өгч ирж буй шинэ оноо хамт олон, найз нөхдөөрөө хамтдаа аз жаргалтайгаар угтан авах сайн сайхан бүхнийг билэгдэн баярлав. Тус шоунд урлагийн тоглолтууд, хөгжөөнт тоглоомууд, азтаны сугалаа, ая дуугаараа мэндчилэх open mic, эрч хүчээр дүүрэн dance battle гээд олон олон хөгжилтэй үйл ажиллагааг зохион байгууллаа.
Анги бүрийн төлөөлөл 150 гаруй оюутан суралцагч оролцсон наадам амжилттай зохион байгуулагдлаа. Санаачилсан оюутан суралцагчдын зөвлөл, boom урлагийн хамтлагийн гишүүдэд талархал илэрхийлье. Хамтран дэмжиж чиглүүлсэн оюутны хөгжлийн хэлтэс, нийгмийн ажилтан, менежер, багш нартаа баярлалаа.
@topfansNews_IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульТехник Технологийн Дээд Сургууль - IETEco-Schools MongoliaIET Green TVET