Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежNews_IETийн МАГИСТР, БАКАЛАВР, ТЕХНИКЧийн шаталсан хөтөлбөрөөр өвлийн ЭЛСЭЛТийн бүртгэл эхэллээ.
Монгол улсын боловсролын болон бусад холбогдох хуулийн дагуу сургалтыг өдөр, эчнээ, зайн, хосмог, үйлдвэр дээрх, хувилбарт зэрэг төрөл бүрийн сургалтын хэлбэрүүдийг хэрэглэн хувь хүний болоод ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах юм.
Бид танд дараах боломжуудыг олгоно.
- Олон улсад магадлан итгэмжлэгдэж чанараа баталгаажуулсан сургууль тул таныг Ази Номхон Далайн Бүс Нутгуудын хаана ч сурах, ажиллах тохиолдолд таны боловсролын бичиг баримтыг хүлээн зөвшөөрнө.
- Орон зай үл хамааран сургалтын олон янзын хэлбэрээр суралцах боломжийг олгодог тул та Дэлхийн бөмбөрцөгийн хаанаас бол хаанаас суралцаж боловсролын зэргээ ахиулж болно.
- МУ-ын эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг төдийгүй олон улсад нэн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг тэргүүлдэг хөтөлбөрүүдийг санал болгоно. Та суралцаж төгсөөд хамгийн өндөр цалинтай сэтгэл ханамжтай ажиллах боломж нээгдэнэ.
- Манай сургуулийн хөтөлбөрүүд олон улсын сургууль, аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан онол, дадлагын зохистой харьцаа бүхий сургалт явуулдаг тул Япон, Хятад, Солонгос, Герман зэрэг дэлхийн хөгжлийн магнатуудаас суралцах дадлагажих боломжийг олгоно.
- Манай сургуулийн хөтөлбөрөөр сурахын давуу тал нь юу гээч та хэдэн настай, хэн байх хамаагүй баялаг бүтээгч нийгэм, эдийн засаг, гэр бүлдээ хувь нэмэр оруулагч иргэн болох зорилготой бүх хүнд нээлттэй. Танаас ЭЕШ шаардахгүй.
Бидний үүд хаалга үргэлж нээлттэй.
Бид шинийг санаачлагчид
Бид техник технологийн хөгжлийг бүтээгчид
Бид насан туршийн суралцахуйг дээдлэгчид
Бидэнтэй нэгдээрэй. #IET+U.
QR уншуулан дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл элсэлтийн ажилтантай холбогдоорой.
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульБоловсролын яамБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл株式会社 GLOWМИКА Монгол - MICA Mongolia
