Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Мэдээний Дэлгэрэнгүй

2024-12-26 18:12:14
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА 2024.11.29

#Оюутны_хөгжлийг_дэмжих_хөтөлбөр хэрэгжиж байна. 

Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллежийн оюутны хөгжлийн хөтөлбөр олон чиглэлд хэрэгжин улам бүр хүрээгээ тэлэн өргөжиж байна.

Тус хөтөлбөрийг Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төвтэй хамтран Баянгол дүүргийн усан спортын цогцолбор төвд дараах чиглэлээр хэрэгжүүлэхээр боллоо. 

Оюутан, суралцагчдын чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэхэд зориулан манай сургуулийн оюутныг төлбөрийн хөнгөлттэй нөхцөлөөр Баянгол дүүргийн усан спортын цогцолбор төвд усан сэлэлтээр хичээллэх боломж олгосон. Манлайлагч 20 оюутан 1 сар үнэ төлбөргүй хамрагдана.

Залуучуудад эрүүл зөв амьдрах, суралцахад дэмжлэг үзүүлж буй БГД-н засаг дарга болон хамтрагч сайн түнш тус дүүргийн НТСТ-н удирдлагад талархал илэрхийлье. 

Сонирхож буй оюутан Сургуулийн оюутны хөгжлийн хэлтэст бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай тул та яараарай. Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IET@topfansБоловсролын яамБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaIET Green TVETБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Жич: Усан спортоор хичээллэхийн ач тус:

  • Илүүдэл жинг бууруулна. Жин ихтэй хүмүүс спорт заал, фитнесс клубт бэлтгэл хийхэд үе хооронд болон нуруунд ачаалал огцом ирдэг. Харин бассейнд сэлэх үед огцом ачаалал өгөхгүйгээр өөхөө хайлуулан галбиржих боломж бүрддэг. Усанд сэлэх нь хамгийн их калори шатаагаад зогсохгүй дотор өөхийг эрчимтэй хайлуулдаг. Суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст бүх биеийн дасгал болдог үр дүнтэй спорт бол усанд сэлэлт юм.
  • Цусны эргэлт сайжирч, артерийн даралт хэвийн болно. Цус харвалтаас хамгийн сайн урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол усанд сэлэх нь зүйтэй гэж эмч зөвлөдөг. Учир нь сэлэх үед хүний биед агшилт тэлэлт явагдаж, судасны уян хатан чанар нэмэгдсэнээр артерийн даралт хэвийн болдог.
  • Нурууны суулт болон нугасанд ирэх ачааллыг бууруулдаг. Бассейнд тогтмол хичээллэх нь цээж, мөр, нурууны булчинг хөгжүүлэн таны бие галбирт онцгой нөлөө үзүүлэхээс гадна сэлэхэд дөрвөн мөч хэвтээ байрлалд ажилладаг тул нуруу, үе мөчний өвчинд сайнаар нөлөөлнө.
  • Нөхөн сэргээх эмчилгээ болдог. Саажилт болоод хөдөлгөөний хэсэгчилсэн дутагдалд орсон үед усанд хөвөх, сэлэх бүх биед жигд ачаалал өгөх нь булчингийн тонусыг сайжруулж, мэдрэлийн эд эсийг сэргээдэг.
  • Неврозын эмчилгээ. Ус нь төв мэдрэлийн системийг хөөрөх ба саатах явцыг тохируулж өгснөөр ядаргаа стрессийг тайлж, булчинг суллаж тайвшруулна. Мөн тархины цусан хангамжийг сайжруулснаар нойргүйдлийг эмчилдэг.
  • Дархлааг сайжруулж, уушгийг дэмждэг. Усанд сэлэх явцад амьсгалын системд иллэг хийгдэж, функциналь чадвар сайжирч үүнийг дагаад гадны нөлөөг сөрөх биеийн эсэргүүцэл ч сайжирдаг. Эмчийн заавраар бронхит, астам, багтрааны үеэр усанд сэлэх эмчилгээг танд болгож болно. Мөн биеийн дулаан ба усны температур хоорондын ялгаа нь бодисын солилцоог 50-75 хувиар өсгөнө.
  • Эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, өвчин эмгэггүй болно. Өсвөр насны хүүхдүүд усан сэлэлтээр хичээллэх нь хүүхдийн ерөнхий өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлж гоо зүйн боловсрол олгодог. Өндөр хөгжилтэй улс орнуудад бага дунд боловсролын хөтөлбөрт усанд сэлэлтийн хичээл заавал багтаадаг байна. Мөн тогтмол усанд сэлснээр биеийн уян хатан чанар нэмэгдэж спортын бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх давуу талтай болдог. Хүний бие цэх шулуун, хараа соргог, тулгуур эрхтэн яс, шөрмөс, булчингийн холбоо бэхжиж биеийн галбир гуалиг болох, хөгшрөлтийг удаашруулдаг байна.

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ЭРДМИЙН БАЯР, АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГИЙГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛНА 2025.02.09
Техник Технологийн Дээд Сургууль - IETийн төгсөгчдөд зориулсан ЭРДМИЙН БАЯР болон АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГ-ийг хамтатган 2-р сарын 14-ны өдөр сургуулийн...
2025-02-10 08:02:32 Дэлгэрэнгүй
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА 2025.02.07
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, хүний...
2025-02-09 13:02:17 Дэлгэрэнгүй