ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Үндэсний болон глобал хөдөлмөрийн зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээг тус салбарт үйлж ажиллагаа явуулдаг Эрчим хүч, Барилга, Уул уурхай, Цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээ, ТЭЦ-2, 3, 4, Моннис групп, М-Си-Эс Холдинг ХХК, МЕРА ХХК, Ти Ти Си энд Ти ХХК, Монполимет Групп, Нормаунт ХХК, Бороо гоулд ХХК, Наран мандал ХХК, Бүрдэл Майнинг ХХК, Оюу толгой ХХК зэрэг компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын байранд тавигдах шаардлагуудад нийцэхүйц мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.
Сүүлийн үед энэхүү мэргэжлээр суралцах хүсэлтэй суралцагчдийн тоо нэмэгдэх хандлагтай байгаа учраас эрэлттэй мэргэжлийн нэг болж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Эрчим хүч, уул уурхай, үйлдвэрүүдэд цахилгаан системийн автоматжуулалтын инженер, удирдах ажилтнаар ажиллахад шаардлагатай үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, хөтлөн явуулах, манлайлах, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй ба аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахилгаан шугам сүлжээ цахилгаан хангамж, технологийн процесст үүсэх асуудалыг шийдэх судалгаа хийх чадвартай нарийн мэргэжлийн инженерийг бакалаврын түвшинд бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД
Цахилгааны системийн автоматжуулалт мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн боловсролын одоогийн зорилго, зорилтууд нь:
Салбар чиглэлийн мэдлэгийн хувьд:
Хувь хүний болон мэргэжлийн чадваруудын хувьд:
Харилцааны чадварууд:
Байгууллага ба нийгмийн хүрээний чадварууд: