ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Авто замын барилга чиглэлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд авто зам замын байгууламжийн зураг төслийг боловсруулах барих засварлах, цогц ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх инженерээр ажиллах мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
- Зорилт 1: Суурь шинжлэх ухааны мэдлэгээ тэлэн, орчин үеийн бүтээгч инженерүүдийн эзэмшвэл зохих системтэй сэтгэх, эзэмшсэн мэдлэгийг аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэхэд хэрэгжүүлэх
- Зорилт 2: Онолын мэдлэгийг практикт буюу авто зам, замын байгууламжийн угсралт ашиглалт, хяналт засвар ашиглалтын инженерээр ажиллахад ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэхэд чиглүүлэх
- Зорилт 3: Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй хувь хүн болох ярианы болон бичгийн харилцааны зохих түвшний ур чадвартай, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, багийн идэвхи, санаачилгатай гишүүнээр ажиллах, манлайлах чадварыг төлөвшүүлэх
- Зорилт 4: Нийгэм болон бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөн загварчлах, туршиж судлах, гүйцэтгэх, үр дүнг тооцоолон хэрэгжүүлэхэд чиглүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:
Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд уг хөтөлбөрөөр суралцаж төгсөхдөө эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар хандлагыг тодорхойлно. АЗБИ хөтөлбөрөөр төгсөгчид нь дараах суралцахуйн үр дүнгүүдийг эзэмшинэ. Үүнд:
- Инженер технологийн асуудлыг шийдвэрлэхэд математик, байгалийн болон техниеийн шинжлэх ухааны мэдлэгээ зохистой сонгон хэрэглэх
- Авто зам, замын байгууламжийн барилгын зураг төсөл зохиох болон, зам барилгын ашиглалт, хамгаалалт, хяналт, үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын онолын суурь мэдлэгээ оновчтой сонгон хэрэглэх
- Инженер технологийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн болон лабораторийн тоног төхөөрөмжүүдийг сонгох, ажиллуулах, тэдгээрийн хэмжилтийн үр дүнг үнэлж дүгнэх
- Туршилтыг төлөвлөх гүйцэтгэх тэдгээрийн үр дүнг боловсруулах дүн шинжилгээ хийх, тайлбар дүгнэлт гаргах
- Инженер технологийн асуудлыг тодорхойлох, задлан шинжлэх, системтэй сэтгэн бодох, үр дүнтэй шийдвэрлэх
- Бүтээлч шинийг эрэлхийлэгч, байнга суралцагч цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадварыг эзэмших, түүнийг батлах харуулах
- Нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүй, аливаа зүйлийг хугацаанд нь чанартай, үр дүнтэй гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах хандлага төлөвшсөн байх
- Үйл ажиллагааны хүрээнд бусдын үзэл бодлыг хүндэтгэн харилцах, санаачлагатай, үр дүнтэй хамтран ажиллах
- Ярианы болон бичгийн харилцааны хэлбэрүүдийг үр дүнтэй ашиглах, англи хэл дээр бичигдсэн мэргэжлийн баримт зохиол бүтээлийг ашиглах, сонгон хэрэглэх
- Дэлхийн даяарчлал, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хэрэгцээг мэдэрч авто замын салбарын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд оновчтой сонгон хэрэглэх
- Инженерийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөөг ойлгох, түүнд дүн шинжилгээ хийх
- Нийгэм болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн авто замын үйлдвэрлэл, хөгжлийн үйл ажиллагааг төлөвлөн загварчлах туршиж судлах, гүйцэтгэх, үр дүнг тооцоолон хэрэгжүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:
Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ба ХАВСАРГА мэргэжлээр суралцах, Техник Технологийн Дээд Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.
СУРГАЛТЫН ОРЧИН:
Авто зам, материал судлалын төвийн харьяанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангасан лаборатори, дадлагын газар, сургалтын танхимуудтай. Үүнд ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлийн танхимууд (хичээлийн хуваариар өөр танхимуудад хичээллэдэг), үйлдвэр сургалтын дадлагын газар, Авто зам материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, компьютерийн лаборатори, CDIO урлан, спорт заал, номын сан, цайны газар, кафе гэх мэт ба нийт 260,9 м.кв талбайг хариуцан ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган сургалтыг явуулж байна.
ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР:
- Авто замын хөгжлийн төв
- Авто замчдын холбоо
- Авто замын барилгын чиглэлээр төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд, түүний харъяа газар, хэлтэсүүдэд мэргэжилтэн, инженер