ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Монгол орны барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн онцлог, мэргэжилтэнд тавигдаж байгаа онцгой шаардлагыг хангасан онолын үндэслэл сайтай мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэшлийн өндөр чадвартай, судалгаа хийх, зохион байгуулах мэдлэг, чадварыг практик дээр хослуулан эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлдэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:
Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд уг хөтөлбөрөөр суралцаж төгсөхдөө эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар хандлагыг тодорхойлно. АЗБИ хөтөлбөрөөр төгсөгчид нь дараах суралцахуйн үр дүнгүүдийг эзэмшинэ. Үүнд:
1. Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг эзэмшинэ.
Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэгийг эзэмшсэнээр математик боловсруулалт хийж сурах, инженерийн өдөр тутмын тооцоонд математик тооцоолол хэрэглэх чадвартай болох, туршилт ба онолын уялдааг ойлгох, дүгнэн боловсруулах, практик ажиллагааг хийх чадвар эзэмшинэ.
2. Инженерийн цөм суурь мэдлэг эзэмшинэ.
Техник, технологийн онолын мэдлэгийг эзэмшсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл процесст техник ба технологи хоёрын хоорондын уялдааг холбон ойлгох, тодорхойлох, бүтээн байгуулах ажлыг төслөх, ажлын зургийг гаргах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
3. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшинэ.
Материал үйлдвэрлэлийн онолын мэдлэгийг үндэслэн өөрийн орны нөөц бололцоонд тулгуурлан, шинэ материал гарган авах, материал үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэн боловсруулах боломжийг судлан шийдвэрлэх чадвартай болно.
4. Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар, системтэйгээр бодох чадвар эзэмшинэ.
Барилгын материалын үйлдвэрлэлийн технологич мэргэжлийн бакалаврын зэрэгтэй инженерийн түвшинд суралцагчид барилгын материалын бүтэц, физик-механик чанар бүрэлдэн тогтох зүй тогтол, хууль зүйн мэдлэгийг лекцийн хичээлээр, технологийг боловсронгуй болгох чадвар, дадлагыг практик, лабораторын хичээлээр олж аван, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн технологич-шинийг санаачлагч мэргэжилтэн болон төгсөнө.
5. Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар, ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар эзэмшинэ.
Ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлүүдийг үзэж судалснаар ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах, төлөвших хандлагыг хувь өөртөө суулган авах ба өөрийгөө дайчлах, зорилгодооо хүрэх эрмэлзэлд үндэслэн байнга системтэйгээр суралцах чадвар эзэмшинэ.
6. Багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвартай болно.
Мэргэжлийн хичээлийн төсөл, даалгаврыг гүйцэтгэх, практик ажил, дадлагын ажлыг хийж гүйцэтгэснээр багаар ажиллах, хүнтэй харилцах, зохион байгуулах, удирдах чадвартай болно.
7. Гадаад хэлээр харилцах чадвар эзэмшинэ.
Гадаад хэлний хичээлүүдийг үзсэж судалснаар уг хэл дээрх мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй богино хугацаанд олж аван өөрийн мэдлэгийг нэмэгдүүлэх чадвартай болно.
8. Инженерийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай, үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвартай, төлөвлөх чадвартай, хэрэгжүүлэх чадвартай, үйл ажиллагаанд оруулах чадвартай болно.
9. Эх орны болон дэлхийн барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжлийн түвшинд уялдуулан тухайн бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, барилгын материал үйлдвэрлэгч улсын болон хувийн байгуулгуудын эрэлт шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:
Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ба ХАВСАРГА мэргэжлээр суралцах, Техник Технологийн Дээд Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.
СУРГАЛТЫН ОРЧИН:
Авто зам, материал судлалын төвийн харьяанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангасан лаборатори, дадлагын газар, сургалтын танхимуудтай. Үүнд ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлийн танхимууд (хичээлийн хуваариар өөр танхимуудад хичээллэдэг), үйлдвэр сургалтын дадлагын газар, Авто зам материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, компьютерийн лаборатори, CDIO урлан, спорт заал, номын сан, цайны газар, кафе гэх мэт ба нийт 260,9 м.кв талбайг хариуцан ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган сургалтыг явуулж байна.
ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР: