Хөтөлбөр

Тэтгэлэг

Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл -Индекс 073201

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Усан хангамж, ариутгах татуургын системийн хийц, элемент, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтад хяналт тавих, хот суурин газрын гадна цэвэр, бохир усны шугам сүлжээг төлөвлөх, төсөллөх, бүх төрлийн барилга байгууламжийн дотор шугам хоолойг төлөвлөх, төсөллөх, цэвэр усан хангамж, бохир ус зайлуулах систем болон цэвэр, бохир усны цэвэрлэх байгууламжийн горимыг тохируулах, Инженерийн программ дээр ажиллах, мэргэжлийн гадаад хэлээр харьцах, Харилцааны болон багаар ажиллах чадваруудыг тус тус эзэмшинэ.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)

  1. Техникийн суурь  мэдлэгийг эзэмшин  ажиллах чадварыг хөгжүүлэх
  2. Байгальд ээлтэй мэргэжлийн болон нийгмийн ес зүйү эзэмшүүлэх
  3. Мэдлэг бий болгож боловсруулах, асуулыг шийдвэрлэх, системтэйгээр бодох, мэргэжлийн онцлог шинжийг бусад хүмүүст тайлбарлах заах зэрэг чадварыг хөгжүүлэх
  4. Салбар бүрийг хамарсан багаар ажиллах болон харилцах давуу чадварыг хөгжүүлэх.
  5. Төсөөлөн бодох, төлөвлөх, хэрэгжүүлэх болон үйлдвэрлийн ба нийгмийн хүрээнд системтэйгээр сэтгэн ажиллах чадварыг хөгжүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)

А.1. Математик, физик, бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply):  Математик болон бусад суурь шинжлэх ухааны онол мэдлэг эзэмшиж, түүнийгээ  барилга байгууламжийн сантехникийн системийн  инженер технологийн үйл ажиллагаа, асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна. 

А.2. Ус хангамж, ариутгах татуургын системийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply):  Ус хангамж, ариутгах татуургын системийн чиглэлээр мэргэшихэд шаардагдах техникийн болон  мэргэжлийн суурийн онолын мэдлэг эзэмшиж, түүнийгээ асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна

А.3. Ус хангамж, ариутгах татуургын төсөл тооцоо хийх,  ус дамжуулах системийн технологи, ариутгах татуургын системийн  тохируулгын   суурь мэдлэг, орчин үеийн программ хангамжийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн үйл ажиллагаанд  хэрэглэх (Apply):

В.1. Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох,  дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх (Identify, Analyze and Solve): “Усан хангамж, ариутгах татуургын” хөтөлбөрийн чиглэлийн аливаа асуудлыг зөв тодорхойлох, томьёолох, олон хувилбарт шийдлүүд дэвшүүлэх, тохирох шийдлийг хэрэгжүүлэх чадвартай болсон байна. 

В.2. Туршилт хийх (Conduct);  Ус хангамж, ариутгах татуургын системийн, туршилт тохируулга хийх, дүн шинжилгээ хийх,  боловсруулах (Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг   хэрэглэх (Apply):  Усан хангамж, ариутгах татуургын дамжуулах системд хяналт хийх, ашиглалт, үйлчилгээг хариуцан явуулах, систем дээр гарах аливаа гэмтэл, саатлыг богино хугацаанд тодорхойлон засварлах, зохион байгуулах, өргөтгөх, сайжруулах, явуулах, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай болсон байна.

В.3. Системтэй сэтгэх, техник хэрэглэх(Apply): “ УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН” систем, үйл ажиллагааг  удирдах, системтэй сэтгэлгээний арга техникүүдийн хэрэглэх чадвартай болсон байна. 

В.4. Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ,  байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate): Аливаа асуудал шийдвэрлэхэд болон систем, үйл ажиллагааг бий болгоход бүтээлч ба шүүмжит сэтгэлгээний арга техникийг хэрэглэх, тасралтгүй суралцан өөрийгөө байнга хөгжүүлэх, технологийн дэвшлийг бие даан судлах, урт хугацааны эрэлт хэрэгцээг танин мэдэх ба түүнд өөрийгөө бэлтгэх, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх чадвартай болсон байна.

В.5. Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах (Understanding and demonstrate): Мэргэжлийн ёс зүй,  үүрэг хариуцлагын талаар мэдлэг эзэмшиж,  эзэмшсэн мэдлэгээ суралцах хугацаандаа болон, төгссөний дараа ажлын байрандаа хэрэгжүүлэх чадвартай болсон байна.

С.1. Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах (Function): Үр бүтээлтэй ажиллах баг бүрдүүлэх, багийн үйл ажиллагааг зөв төлөвлөх, удирдах, манлайлах зэрэг  орчин үед  шаардлагатай багаар ажиллах чадваруудыг эзэмшинэ.

С.2. Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх (Apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгон ашиглах (Use): Үзэл бодлоо үгээр, бичгээр болон дүрслэн илэрхийлэх харилцааны чадвар, мөн мэдээллийг түгээх, мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас цуглуулах, ашиглах чадварыг тус тус эзэмшинэ.

С.3. Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах (Demonstrate): Англи хэл дээрх мэргэжлийн ном сурах бичиг, товхимол, өгүүлэл, техник тоног төхөөрөмжийн баримт бичгийг уншиж ойлгох, мөн техникийн түвшинд бичиг баримт бэлтгэх, харилцах чадвартай болсон байна.

D.1. Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх (Explain, Analyze): Аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн талаас нь үр нөлөө, ач холбогдлыг нь тодорхойлох, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

D.2. Аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн загварчлан зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх (Execute): Суралцах хугацаандаа төслийн хичээлүүдээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг сэтгэх, түүнийг загварчлан зохиомжлох чадвар эзэмшинэ.

D.3. Систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх (Execute): Төслийн хичээлүүдээр аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ашиглах чадвар эзэмшинэ.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД

  • Ус сувгийн байгууллагад инженер
  • Орон сууц ашиглалтын байгууллагад инженер
  • Барилгын зураг төслийн байгууллагад зураг төслийн инженер
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжлийн багш
  • Салбарын төрийн байгууллагад мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажиллана.