ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Байгалийг нөхөн сэргээх, нөөцийн менежментийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологи, талаас хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг тооцох, экологийн тэнцвэрт байдал болон нийгэм эдийн засгийн хөгжилд, инженерийн тооцоо, шийдэл, төлөвлөлтийг гүйцэтгэх, программ дээр ажиллах, харилцааны болон багаар ажиллах чадваруудыг тус тус эзэмшинэ.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)
ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)
А.1. Математик, физик, бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply): Математик болон бусад суурь шинжлэх ухааны онол мэдлэг эзэмшиж, түүнийгээ барилга байгууламжийн сантехникийн системийн инженер технологийн үйл ажиллагаа, асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна.
А.2. Байгалийг нөхөн сэргээх, нөөцийн менежментийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологи, талаас хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг тооцох, (Apply): Хүрээлэн буй орчны технологийн чиглэлээр мэргэшихэд шаардагдах техникийн болон мэргэжлийн суурийн онолын мэдлэг эзэмшиж, түүнийгээ асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна
А.3. Инженерийн технологийн үйл ажиллагаанд экологийн тэнцвэрт байдал болон нийгэм эдийн засгийн хөгжилд, нөлөөлөх мэдлэг, орчин үеийн программ хангамж, хэрэгслүүдийг эзэмшиж, харилцааны болон багаар ажиллах чадваруудыг тус тус эзэмшинэ. онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх хэрэглэх (Apply):
В.1. Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх (Identify, Analyze and Solve): “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” хөтөлбөрийн чиглэлийн аливаа асуудлыг зөв тодорхойлох, томьёолох, олон хувилбарт шийдлүүд дэвшүүлэх, тохирох шийдлийг хэрэгжүүлэх чадвартай болсон байна.
В.2. Туршилт хийх (Conduct); инженер технологийн үйл ажиллагаанд экологийн тэнцвэрт байдал болон нийгэм эдийн засгийн хөгжилд, нөлөөлөх нөлөөлөлийн туршилтын үр дүнг хэрэглэх (Conduct, Analyze, Interpret); (Apply): Хэмжилт туршилт явуулах, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай болсон байна.
В.3. Системтэй сэтгэх, техник хэрэглэх(Apply): “ САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ” ийн чиглэлийн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо системтэй сэтгэлгээний арга техникүүдийн хэрэглэх чадвартай болсон байна.
В.4. Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate): Аливаа асуудал шийдвэрлэхэд болон систем, үйл ажиллагааг бий болгоход бүтээлч ба шүүмжит сэтгэлгээний арга техникийг хэрэглэх, тасралтгүй суралцан өөрийгөө байнга хөгжүүлэх, технологийн дэвшлийг бие даан судлах, урт хугацааны эрэлт хэрэгцээг танин мэдэх ба түүнд өөрийгөө бэлтгэх, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх чадвартай болсон байна.
В.5. Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах (Understanding and demonstrate): Мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлагын талаар мэдлэг эзэмшиж, эзэмшсэн мэдлэгээ суралцах хугацаандаа болон, төгссөний дараа ажлын байрандаа хэрэгжүүлэх чадвартай болсон байна.
С.1. Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах (Function): Үр бүтээлтэй ажиллах баг бүрдүүлэх, багийн үйл ажиллагааг зөв төлөвлөх, удирдах, манлайлах зэрэг орчин үед нэн шаардлагатай багаар ажиллах чадваруудыг эзэмшинэ.
С.2. Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх (Apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгон ашиглах (Use): Үзэл бодлоо үгээр, бичгээр болон дүрслэн илэрхийлэх харилцааны чадвар, мөн мэдээллийг түгээх, мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас цуглуулах, ашиглах чадварыг тус тус эзэмшинэ.
С.3. Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах (Demonstrate): Англи хэл дээрх мэргэжлийн ном сурах бичиг, товхимол, өгүүлэл, техник тоног төхөөрөмжийн баримт бичгийг уншиж ойлгох, мөн техникийн түвшинд бичиг баримт бэлтгэх, харилцах чадвартай болсон байна.
D.1. Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх (Explain, Analyze): Аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн талаас нь үр нөлөө, ач холбогдлыг нь тодорхойлох, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
D.2. Систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх (Execute): Төслийн хичээлүүдээр аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ашиглах чадвар эзэмшинэ.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД