ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Олон улсын жишигт нийцэхүйц инженерийн шийдэл, гүүр хоолойн төлөвлөлт, тооцоо хийж боловсруулах, зам барилгын ажлын арга технологи, зохион байгуулалтын арга ажиллагааг эзэмшүүлнэ. “Гүүрийн барилга” чиглэлээр төгсөгч нь гүүр, хиймэл байгууламжийн зураг төсөл боловсруулах , зам барилгын ажлыг гүйцэтгэх, хяналт тавих, зам барилгын материал, хийц бэлтгэх үйлдвэрийг удирдан ажиллуулах, авто замын ашиглалт, үйлчилгээг төлөвлөх, авто зам барилгын мэргэжлээр эрдэм шинжилгээний ажил хийх, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:
Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд уг хөтөлбөрөөр суралцаж төгсөхдөө эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар хандлагыг тодорхойлно. АЗБИ хөтөлбөрөөр төгсөгчид нь дараах суралцахуйн үр дүнгүүдийг эзэмшинэ. Үүнд:
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:
Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ба ХАВСАРГА мэргэжлээр суралцах, Техник Технологийн Дээд Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.
СУРГАЛТЫН ОРЧИН:
Авто зам, материал судлалын төвийн харьяанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангасан лаборатори, дадлагын газар, сургалтын танхимуудтай. Үүнд ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлийн танхимууд (хичээлийн хуваариар өөр танхимуудад хичээллэдэг), үйлдвэр сургалтын дадлагын газар, Авто зам материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, компьютерийн лаборатори, CDIO урлан, спорт заал, номын сан, цайны газар, кафе гэх мэт ба нийт 260,9 м.кв талбайг хариуцан ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган сургалтыг явуулж байна.
ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР: