Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Хөтөлбөр

Тэтгэлэг

Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт -Индекс 072902

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэлийн цахилгаан машин, хөтлүүр, тоног төхөөрөмж, цахилгаан хангамж зэргийг ахисан түвшинд шинжлэх ухаанч байр сууринаас тооцоо судалгаатай хандаж, оновчтой шийдвэр гаргах дадалтай болгох судалгаа шинжилгээ хийх чадвартай ахисан түвшний инженерийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)

Хөтөлбөрийн зорилтууд нь ахисан түвшний мэргэжлийн боловсрол олгох, эзэмшүүлэх, мэргэжилтний хувьд үйлдвэрлэл дээр, нийгмийн хүрээнд орж ажиллах боловсрол, мэргэжлийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгоход чиглэж байна.

ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)

Салбар чиглэлийн мэдлэгийн хувьд:

  • Төгсөгчид нь салбартаа үнэ цэнэтэй нарийн мэргэшсэн мэргэжилтэн болон бэлтгэгдсэн байх болно (PEO 1).

Хувь хүний болон мэргэжлийн чадваруудын хувьд:

  • Төгсөгчид нь мэргэжлийн чиглэлийн ажил гүйцэтгэх арга барилыг эзэмшиж, асуудлыг шинжлэх ухаанч байр сууринаас шийдвэрлэхийг зорьдог болсон байна (PEO 2).
  • Төгсөгчид нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц бэлтгэгдсэн байна (PEO 3).

Харилцааны чадварууд:

  • Төгсөгчид нь удирдлагын түвшинд оролцож, шийдвэр гаргах чадвартай болсон байна (PEO 4).

Байгууллага ба нийгмийн хүрээний чадварууд:

  • Төгсөгчид нь мэдлэгийг эзэмшсэн, улмаар инновац бүтээх хүсэл эрмэлзлэлтэй болсон байна (PEO 5).

ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД