Хөтөлбөр

Тэтгэлэг

Авто замын инженерчлэл -Индекс 073210

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Ахисан түвшний мэдлэгийг эзэмшсэн, бие даах, судалгаа хийх,  эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх, туршилт, судалгаа хийх, үр дүнд шинжилгээ хийх, багаар ажиллах, зохион байгуулах зэрэг мэдлэг, чадварыг практик онолтой нь хослуулан эзэмшсэн, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлдэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Зорилт 1: Мэргэжлийн болон судлаачийн ёс зүй, хувь хүний өндөр соёл, нийгмийн хариуцлагатай байх;
  • Зорилт 2: Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхүйц инженерийн орчин үеийн онол, арга зүй  технологийг эзэмшүүлэх;
  • Зорилт 3: Онолын мэдлэгийг практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх;
  • Зорилт 4: Эрдэм шинжилгээний судалгаа хийх арга барил эзэмшүүлэх;
  • Зорилт 5: Тухайн салбарын шинэлэг технологиудыг эзэмшсэн,  манлайлах чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй,мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Зорилт 6: Шинэ мэдээлэл, мэдлэгийг бий болгох
  • Зорилт 7: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болохын тулд чадварлаг багш, эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:

Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцсанаар төгсөгчид нь дараах мэдлэг болон ур чадварыг эзэмших болно.

1. Шинжлэх ухааны хөгжлийн хандлагыг шинжлэн судлах.

Орчин үеийн зохион бүтээгч инженерүүдэд тавигдах шаардлагыг хангасан, барилгын шинжлэх ухааны тодорхой салбарт судалгаа, шинжилгээ хийх, зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллагад төсөл бие даан хийх, удирдах, их дээд сургуульд багшлах, барилгын үйлдвэрлэлийг эрхлэн удирдан зохион байгуулах хэмжээнд бэлтгэгдэнэ.

2. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшинэ.

Онолын мэдлэгийг үндэслэн өөрийн орны нөөц бололцоонд тулгуурлан, шинэ материал, шинэ технологийг гарган авах, техник, технологийг шинэчлэн боловсруулах боломжийг судлан шийдвэрлэх чадвартай болно.

3. Туршилт, судалгаа хийх, мэдлэгийг бүтээх чадвар

Мэргэжлийн лабораториудаараа дамжуулан туршилт, судалгааны ажлыг эрчимжүүлэн дэмжиж, судалгаанд тулгуурласан шинэ техник технологийг бий болгон инженерийн практик болон мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлнэ.

4. Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар

Мэргэжлийн суурь ухааны болон мэргэшүүлэх хичээлүүдийг үзэж судалснаар ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах, төлөвших хандлагыг хувь хүн өөртөө суулган авах ба өөрийгөө дайчлах, зорилгодоо хүрэх эрмэлзэлд үндэслэн байнга системтэйгээр суралцах чадвар эзэмшинэ.

5. Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар,   Анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах. 

6. Гадаад хэл дээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвар эзэмшинэ.

7. Төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвар эзэмшинэ.

Барилга байгууламжийг төсөллөх, барилгын төрөл бүрийн ажлыг гүйцэтгэх, барилгын өртөг зардлыг тооцоолох, барилга ба барилгын байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, барилгын шийдлийг зохистой хувилбарыг сонгож хэрэгжүүлэх чадвартай болно. 

8. Инженерийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай, үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвартай, төлөвлөх чадвартай, хэрэгжүүлэх чадвартай, үйл ажиллагаанд оруулах чадвартай болно.

9. Эх орны болон дэлхийн барилгын салбарын хөгжлийн түвшинд уялдуулан тухайн бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, улсын болон хувийн байгууллагуудын эрэлт шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:

Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ба ХАВСАРГА мэргэжлээр суралцах, Техник Технологийн Дээд Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.

СУРГАЛТЫН ОРЧИН:

Авто зам, материал судлалын төвийн харьяанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангасан лаборатори, дадлагын газар, сургалтын танхимуудтай. Үүнд ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлийн танхимууд (хичээлийн хуваариар өөр танхимуудад хичээллэдэг), үйлдвэр сургалтын дадлагын газар, Авто зам материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори,  компьютерийн лаборатори, CDIO урлан, спорт заал, номын сан, цайны газар, кафе гэх мэт ба нийт 260,9 м.кв талбайг хариуцан ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган сургалтыг явуулж байна.

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР:

  • Авто замын хөгжлийн төв
  • Авто замчдын холбоо
  • Авто замын барилгын чиглэлээр төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд, түүний харъяа газар, хэлтэсүүдэд удирдах албан тушаалтан