ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Ахисан түвшний мэдлэгийг эзэмшсэн, бие даах, судалгаа хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх, туршилт, судалгаа хийх, үр дүнд шинжилгээ хийх, багаар ажиллах, зохион байгуулах зэрэг мэдлэг, чадварыг практик онолтой нь хослуулан эзэмшсэн, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлдэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
- Зорилт 1: Судалгааны ажлын сэдвээр туршилт судалгаа явуулж, үр дүнг боловсруулах мэдлэг чадвар эзэмшүүлэх.
- Зорилт 2: Энэ тэргүүнд техникийн ухааны чиглэлээр судлаач инженер бэлтгэх үүднээс техник, технологийн салбарт тулгамждаж буй асуудлыг олж харах, зөв тодорхойлох, судалгаа хийж, дүгнэлт гаргах, судалгаа, шинжилгээний ажил хийх арга зүйд суралцуулахаас гадна, шинэ мэдлэг, шинэ технологийг бий болгох, зах зээлийн эрэл, нийлүүлэлтийг урьдчилан харах чадвар эзэмшүүлэх.
- Зорилт 3: Шинжлэх ухааны мэдлэгийн системд техникийн филосоци ба хүмүүнлэгийн ухааны эзлэх байр суурь, орчин үеийн глобаль асуудлуудыг шийдвэрлэхэд тэдгээрийн гүйцэтгэх түүхэн ролийн ас холбогдлыг таниулах
- Зорилт 4: Монгол орны эрдэс түүхий эдийг ашиглан барилгын материал, бүтээц эдлэлийг үйлдвэрлэх арга технологи, түүнд тавигдах стандарт, норматив үзүүлэлтэд нийцүүлэн зориулалт нэр төрлөөр барилга байгууламжид ашиглах чадамж эзэмшүүлэх.
- Зорилт 5: Инженерийн тооцоонд ашиглах тоон үзүүлэлтүүдийг боловсруулах, шинжилгээ хийх чадамж эзэмшүүлэх.
- Зорилт 6: Барилгын салбарт ашиглаж буй шинэ нэр төрлийн материал үйлдвэрлэлийн технологитой танилцаж тэдгээрийн бүтээгдэхүүний шинж чанарыг судлах орчин үеийн судалгааны физик, химийн арга , аргачлал, тэдгээрийн үр дүнг тайлагнах мэдлэг, чадвар эзэмшүүлэх.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:
Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцсанаар төгсөгчид нь дараах мэдлэг болон ур чадварыг эзэмших болно.
- Судалгааны шаардлагатай статистик материалыг цуглуулах,дүн шинжилгээ хийх мэдлэг эзэмшиж, хэрэглээний програм ашиглан үр дүн боловсруулах чадвар эзэмшинэ.
- Инженерийн загварчлалын программ
- Эрдэс түүхий эдийг дулаанаар боловсруулж барилгын үндсэн барьцалдуулагч керамик, дулаан тусгаарлах материал, байгалийн ба зохиомол дүүргэгч бүхий нэр төрлийн бетон ба төмөрбетон эдлэлийг гарган авч ашиглах
- Материал судлалын орчин үеийн шинэ багж төхөөрмж ашиглан судалгаа хийх аргачлал эзэмших , тэдэнд зориуулан дээж бэлтгэж сурах, гарган авсан үр дүнгээ боловсруулах, туршилтын төлөвлөлт хийх чадвар дадал олно.
- Материал судлалын орчин үеийн шинэ багж төхөөрмж ашиглан судалгаа хийх аргачлал эзэмших , тэдэнд зориуулан дээж бэлтгэж сурах, гарган авсан үр дүнгээ боловсруулах, туршилтын төлөвлөлт хийх чадвар дадал олно.
- Шинэ дэвшилтэт барьцалдах материалын үйлдвэрлэлийн технологийн талаар мэдлэг эзэмшиж, эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах аргуудад суралцан, орчин үеийн судалгааны аргыг ашиглах чадвар дадал олно.
- Өгөгдсөн шинж чанартай бетон үйлдвэрлэх технологийн талаар мэдлэг эзэмшиж, эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах аргуудад суралцан, орчин үеийн судалгааны аргыг ашиглах чадвар дадал олно.
- Нано хэмжээст материалын онол ба хэрэглээний чадамж эзэмшинэ.
- Шинэ дэвшилтэт керамик материалын үйлдвэрлэлийн технологийн талаар мэдлэг эзэмшиж, эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах аргуудад суралцан, орчин үеийн судалгааны аргыг ашиглах чадвар дадал олно.
- Композит материалын найрлага, онцлог шинж чанар, хэрэглээний хүрээ, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглах боломжийн талаар өргөн хүрээтэй мэдлэг эзэмшишний үр дүнд өгөгдсөн шинж чанар агуулсан материал синтезлэх арга барилд суралцана.
- Бүх нэр төрлийн металл биш материалыг эвдэлгүйгээр турших орчин үеийн багж төхөөрөмжийн ажиллагаа, ашиглалтын нөхцөл, туршилтын арга аргачлалтай танилцаж эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах аргуудад суралцан, орчин үеийн судалгааны аргыг ашиглах чадвар дадал олно.
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:
Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ба ХАВСАРГА мэргэжлээр суралцах, Техник Технологийн Дээд Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.
СУРГАЛТЫН ОРЧИН:
Авто зам, материал судлалын төвийн харьяанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангасан лаборатори, дадлагын газар, сургалтын танхимуудтай. Үүнд ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлийн танхимууд (хичээлийн хуваариар өөр танхимуудад хичээллэдэг), үйлдвэр сургалтын дадлагын газар, Авто зам материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, компьютерийн лаборатори, CDIO урлан, спорт заал, номын сан, цайны газар, кафе гэх мэт ба нийт 260,9 м.кв талбайг хариуцан ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган сургалтыг явуулж байна.
ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР:
- Авто замын хөгжлийн төв
- Авто замчдын холбоо
- Авто замын барилгын чиглэлээр төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд, түүний харъяа газар, хэлтэсүүдэд удирдах албан тушаалтан