Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Хөтөлбөр

Тэтгэлэг

Архитектур - Индекс 073104

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Архитектур хөтөлбөр нь олон улс, өөрийн улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр байх бөгөөд иргэний нийгэм, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт техник технологийн чиглэлийн аливаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх өндөр мэдлэг, ур чадвартай, насан туршдаа шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, ажлын байранд мэргэжлийн ур чадвараа батлан харуулахын зэрэгцээ өндөр сахилга баттай, тэсвэр хатуужилтай, ёс суртахуунтай,  багаар ажиллах чадвартай, хурдацтай шинэчлэгдэж байгаа технологийн ололт дэвшлүүдийг хэрэглэх, хөгжүүлэх, нутагшуулах чадамж бүхий хүний нөөц бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)

  • Суурь шинжлэх ухааны мэдлэг болон орчин үеийн бүтээгч инженерүүдийн эзэмшвэл зохих сэтгэн бодох, зохион бүтээх, туршин хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшин уг мэдлэг чадвараа аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх болон гүйцэтгэхэд хэрэглэх чадвартай болсон байна.
  • Архитектурын үйл ажиллагаа, төслийн арга хэрэгслийн ахисан түвшний мэдлэг олгож, архитектур хот байгуулалтын зураг төслийг боловсруулах, удирдах, зураг төслийн чанарыг хянах, архитектурын тулгамдсан асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, концепци гаргах, шинэ санаа оруулсан шийдэл гаргах мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадварыг зохих түвшинд эзэмшин, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, багийн бүтцэд санаачлагатай, харилцан ашигтай хамтран ажиллах, манлайлах чадвартай болсон байна.
  • Зураг төсөл, дизайн төлөвлөлт, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод гадаад боломжид нийцүүлэн зураг төслийн үйл ажиллагааг удирдах, манлайлах ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, архитектурын хөгжлийн чиг хандлагыг төсөл боловсруулалтанд тусгаж, амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай бизнес түншлэлийн сэтгэлгээ сайтай, ур чадварлаг архитектор мэргэжилтэнг бэлтгэх

ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)

ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД

  • Зураг төслийн компани - Архитектор