Хөтөлбөр

Тэтгэлэг

Гүүрийн инженерчлэл -Индекс 073205

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Ахисан түвшний мэдлэгийг эзэмшсэн, бие даах, судалгаа хийх,  эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх, туршилт, судалгаа хийх, үр дүнд шинжилгээ хийх, багаар ажиллах, зохион байгуулах зэрэг мэдлэг, чадварыг практик онолтой нь хослуулан эзэмшсэн, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлдэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Зорилт 1: Энэ тэргүүнд техникийн ухааны чиглэлээр судлаач инженер бэлтгэх үүднээс техник, технологийн салбарт тулгамждаж буй асуудлыг олж харах, зөв тодорхойлох, судалгаа хийж, дүгнэлт гаргах, судалгаа, шинжилгээний ажил хийх арга зүйд суралцуулахаас гадна, шинэ мэдлэг, шинэ технологийг бий болгох, зах зээлийн эрэл, нийлүүлэлтийг урьдчилан харах чадвар эзэмшүүлэх.
  • Зорилт 2: Монгол орны эрдэс түүхий эдийг ашиглан барилгын материал, бүтээц эдлэлийг үйлдвэрлэх арга технологи, түүнд тавигдах стандарт, норматив үзүүлэлтэд нийцүүлэн зориулалт нэр төрлөөр барилга байгууламжид ашиглах чадамжийг эзэмшүүлэх.
  • Зорилт 3: Бүтээцийн тооцооны онолын орчин цагийн чиг хандлага, ачаа үйлчилгээний тооцооны утга, хослолыг тодорхойлох, бүтээцийн найдваржилтанд тооцох аргачлал зэргийг эзэмшүүлэх.
  • Зорилт 4: Гүүрийн бүтээц, түүний төрөл, онцлог, тэдгээрт нөлөөлөх олон талт хүчин зүйлсийн нөлөөлөл, тэдгээрийг хэрхэн тооцох талаар мэдлэг, гүүрийн барилгын норм, стандартад нийцүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шийдвэрлэх түвшинд зохион байгуулж ажиллах чадамжийг эзэмшүүлнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН:

Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцсанаар төгсөгчид нь дараах мэдлэг болон ур чадварыг эзэмших болно.

  1. Судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах.
  2. Барилгын төслийн онцлог, барилга угсралтын байгууллага, төсөл хэрэгжүүлэх онцлог, талуудын оролцоо, төслийн удирдлагын процессын онцлогийг судалснаар төслийг амжилттай хэрэгжүүлэх.
  3. Судалгааны шаардлагатай статистик материалыг цуглуулах, дүн шинжилгээ хийх мэдлэг эзэмшиж, хэрэглээний програм ашиглан үр дүн боловсруулах.
  4. Төмөрбетон гүүрийн үндсэн системүүд, даацын бүтээц, эд ангийн тооцоо хийх.
  5. Барилга байгууламжийн зураг төсөл зохиоход шаардагдах ул хөрсний байгалийн нөхцөл дэх физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдэд дүгнэлт хийж геотехникийн шинж чанарын үнэлгээ хийх, ачаалалын улмаас буурь хөрсөнд үүсэх хүчдэл, хэв гажилт, тогтворыг тооцох.
  6. Тогтворгүй бүтэцтэй ул хөрсөнд барилга байгууламжийн зураг төсөл зохиоход шаардагдах ул хөрсний байгалийн нөхцөл дэх физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдэд дүгнэлт хийж геотехникийн шинж чанарын үнэлгээ хийх, ачаалалын улмаас буурь хөрсөнд үүсэх хүчдэл, хэв гажилт, тогтворыг тооцох.
  7. Хотын зам, гудамж талбай, магистраль замыг төсөллөж, хотын замын хөдөлгөөний аюулгүй байдалд үнэлэлт өгөх, замын газар шорооны ажил гүйцэтгэх технологи, байгаль цаг уур, геологи, гидрогеологийн төрөл бүрийн нөхцөлд төсөллөх.
  8. Орчин үед хэрэглэж байгаа хоолойн нэг загварын зураг төсөл, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ус зайлуулах хоолой барих, уур амьсгалын хүчин зүйлсийн нөлөөлөлд хоолойн хийц-технологийн шийдэлийг оновчлох.
  9. Гүүрийн үзлэг, оношлогооны материалыг ашиглан байгууламжийн ашиглалтанд үнэлгээ өгөх, даац тодорхойлох, ашиглалт болон засварын ажлыг төлөвлөх, ашиглалтын нөхцөлийг тодорхойлох.
  10. Гүүрэнд үзлэг, оношлогоо хийх нөхцөлд байгууламжийн эд анги бүрийг үзэж шалган, нэмэлт  хэмжилт хийх шаардлагатай эд ангийг тодорхойлох.
  11. Гүүрийн байгууламжийн хэв гажилт,төлөв байдал, материалын чанарыг тодорхойлох дадалтай болно.
  12. Гүүрийн бүтээц, эд ангийн зориулалт онцлогоос хамааруулан ямар төрлийн материалыг хэрэглэх нь эдийн засгийн үр ашигтай болох, эвдрэл гэмтэлийн төрлөөс хамааруулан хийгдэх засвар, хүчитгэлийн ажилд материалаа сонгон хэрэглэх.
  13. Гүүрийн бүтээц, эд ангийн зориулалт онцлогоос хамааруулан ямар төрлийн материалыг хэрэглэх нь эдийн засгийн үр ашигтай болох, эвдрэл гэмтэлийн төрлөөс хамааруулан хийгдэх засвар, хүчитгэлийн ажилд материалаа сонгон хэрэглэх.
  14. Гүүрийн бүтээц, эд ангийн зориулалт онцлогоос хамааруулан ямар төрлийн материалыг хэрэглэх нь эдийн засгийн үр ашигтай болох, эвдрэл гэмтэлийн төрлөөс хамааруулан хийгдэх засвар, хүчитгэлийн ажилд материалаа сонгон хэрэглэх.
  15. Туннель төсөллөлт, тооцооны ба барих аргыг эзэмших

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:

Засгийн газраас гаргасан Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ба ХАВСАРГА мэргэжлээр суралцах, Техник Технологийн Дээд Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.

СУРГАЛТЫН ОРЧИН:

Авто зам, материал судлалын төвийн харьяанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл боломжоор хангасан лаборатори, дадлагын газар, сургалтын танхимуудтай. Үүнд ерөнхий суурь ухааны болон мэргэжлийн хичээлийн танхимууд (хичээлийн хуваариар өөр танхимуудад хичээллэдэг), үйлдвэр сургалтын дадлагын газар, Авто зам материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори,  компьютерийн лаборатори, CDIO урлан, спорт заал, номын сан, цайны газар, кафе гэх мэт ба нийт 260,9 м.кв талбайг хариуцан ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган сургалтыг явуулж байна.

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР:

  • Авто замын хөгжлийн төв
  • Авто замчдын холбоо
  • Авто замын барилгын чиглэлээр төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудад
  • Төрийн болон ТББ, ААН байгууллагуудын харъяа газар, хэлтэсүүдэд удирдах албан тушаалтан