ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Магистрын түвшинд
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)
Зорилт 1: Барилгын инженерчлэл хөтөлбөрөөр суралцагч нь мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшин өөрийн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, байнга суралцан өөрийгөө хөгжүүлэх, шинээр бий болсон технологиудыг бие даан эзэмших чадвартайгаа батлан харуулдаг байх.
Зорилт 2: Барилгын инженерчлэл хөтөлбөрөөр суралцагч нь ажлын байрандаа болон нийгмийн бусад хүрээлэлд мэргэжлийн ур чадвараа батлан харуулахын зэрэгцээ хувь хүний болон мэргэжлийн өндөр сахилга баттай, тэсвэр хатуужилтай, ёс зүйн зөв үнэлэмжтэй, хууль дүрмийг чандлан мөрддөг аливаа асуудалд санаачлагатай, эерэг бүтээлч сэтгэлгээгээр хандах.
Зорилт 3: Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй хувь хүн болох ярианы болон бичгийн харилцааны зохих түвшний ур чадвартай, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, багийн идэвхи, санаачлагатай гишүүнээр ажиллах, манлайлах чадварыг төлөвшүүлэх
Зорилт 4: Нийгэм болон бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөн загварчлах, туршиж судлах, гүйцэтгэх, үр дүнг тооцоолон хэрэгжүүлэхэд чиглүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)
А.1 Математик, шинжлэх ухаан, инженерчлэл, орчин үеийн арга хэрэгслийг ашиглан барилгын инженерчлэлийн өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэх чадвартай болсон байна.
А.2 Барилга байгууламж, зам, дэд бүтцийн системд тулгарч буй техникийн болон үйл ажиллагааны асуудлыг тодорхойлж, шаардлагатай техникийн баримт бичиг, гарын авлагыг ашиглах чадвартай болсон байна.
А.3 Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, нийгмийн хэрэгцээнд нийцсэн иргэний инженерийн шийдлийг боловсруулах чадвартай болсон байна.
В.1 Барилга байгууламж, дэд бүтэц, хүрээлэн буй орчинтой зохицсон бүтцийн шийдэл, системүүдийг төлөвлөх, загварчлах чадвартай болсон байна.
В.2 Үйлчлүүлэгчийн болон олон нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн барилгын инженерчлэлийн шийдэл боловсруулах чадвартай болсон байна.
В.3 Барилга байгууламжийн тогтвортой байдлыг хангах, байгалийн нөөцийг хэмнэх, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах чадвартай болсон байна.
С.1 Барилга, зам, дэд бүтцийн системийн стандарт туршилт явуулж, чанар, бат бөх байдлыг баталгаажуулах чадвар эзэмшсэн байна.
С.2 Туршилтын үр дүнг шинжилж, бүтцийн системийн үр ашгийг сайжруулах арга хэмжээг тодорхойлох чадвартай болсон байна.
С.3 Барилгын үйлдвэрлэл, угсралтад хэрэглэгдэх материал, түүхий эд, тоног төхөөрөмж, програм хангамжийг сонгон хэрэглэх чадвартай болсон байна.
С.4 Техникийн болон техникийн бус орчинд Төсөл, тайлан зэрэг баримт бичиг боловсруулах, тайлагнахад бичгийн болон аман харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх чадвартай болсон байна.
D.1 Багийн гишүүнээр ба удирдагчаар үр бүтээлтэй ажиллах чадвартай болсон байна.
D.2 Барилга, зам, дэд бүтцийн системийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан зохицуулах чадвар эзэмшсэн байна.
D.3 Барилгын талбай болон дэд бүтцийн төслүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байна.
D.4 Ёс зүйг баримталж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой барилга байгууламжийг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай болсон байна.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД