ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрийн агуулга нь төгсөгчдөд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөлийг хэрэгжүүлэх, түүнийг шинжлэх ухааны түвшинд судлан шинжилж, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, чадамж эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлогыг боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх, эрх, үүргийг хуваарилах, аюулгүй ажиллагааны баэрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, ХАБЭА-н дүрэм, журам боловсруулан хэрэгжүүлэх, удирдлагаар хангах мэдлэг, чадвар, хандлагатай нарийн мэргэжлийн инженерийг бакалаврын төвшинд бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД