Хөтөлбөр

Тэтгэлэг

Багш, мэргэжлийн боловсрол сургалт -Индекс 011441

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Монгол улсад мэргэжлийн боловсрол сургалтын багшийг олон улсын нийтлэг жишиг, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэдтнийцүүлэн магистрын зэргээр бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)

  • Академик мэдлэг, ур чадвар
  • Багш боловсролын мэдлэг, ур чадвар, үнэт зүйл, итгэл үнэмшил
  • Хувь хүний суурь мэдлэг, чадвар, хандлага
  • Мэргэжил, нийгэм хүрээлэн буй орчны нөхцөлийг ойлгож, системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх иновацийн үйл ажиллагаа

ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)

  • Багшлахуйн ёс зүй, хэм хэмжээг баримтална.
  • Дүрэм журмыг ёсчлон биелүүлж хэвших хандлагатай болно.
  • Сургалтын агуулга, арга зүйг оновчтой төлөвлөж, хичээлээ практик үйл ажиллагаагаараа үлгэрлэн, мэргэжлийн түвшинд зохион байгуулж сурна.
  • Шаардлагатай сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлж, суралцахуйд дэмжлэг үзүүлж, суралцагчдыг сэдэлжүүлэх, тэдэнтэй харилцаа холбоог үүсгэж мэдлэгээ ашиглах/бүтээхэд идэвхжүүлнэ.
  • Суралцагчдыг бие даан сурах, ажиллахад дэмжлэг үзүүлнэ.
  • Суралцагчдын нийгэм, соёлын амьдралын нөхцөлийг /жендерийн мэдрэмжтэй/ мэдэрч тэгш хүртээмжтэй, ялгавартай байдлаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг төлөвлөж сурна.
  • Хувь хүний үнэт зүйлсийг бий болгох, стандартыг мөрдөхөд тусалж, суралцагчдын бие даан шийдвэр гаргах болон оролцоход дэмжлэг үзүүлнэ.
  • Сургууль болон боловсролын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, зөрчлийг эргэцүүлж, шийдвэрлэнэ.
  • Сургалтын урьдчилсан нөхцөл, суралцагчдын суралцах үйл ажиллагааг үнэлэн, ухамсартай, зорилготой сурахуйг дэмжин, суралцагчид болон эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөнө.
  • Суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлийг нээлттэй, ил тод шалгуураар үнэлнэ.
  • Мэргэжлийн боловсролд тавигдах тусгай болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, нийгмийн хариуцлага, үүрэг даалгаврыг ойлгож хэрэгжүүлнэ.
  • Мэргэжлээрээ тасралтгүй суралцагч, санаачилгаараа өөрийгөө хөгжүүлэгч байна.
  • Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг шинэчлэлт, төлөвлөлт, гүйцэтгэл болон цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна.
  • Сургалтын үйл ажиллагаандаа байгаль экологид ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг тусган хэрэгжүүлнэ.
  • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг сургалтын төлөвлөлт, хэрэгжүүлэлтдээ тусгаж сурна.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД

  • Ерөнхий боловсролын сургууль
  • МСҮТ, коллеж
  • Аж ахуйн нэгж, байгууллага