ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Сургуулийн зорилго, зорилтын хүрээнд эрэлтэнд нийцсэн чадварлаг инженер, техникийн ажилтан бэлтгэхэд чиглэсэн чанартай, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД (PEOs)
Зорилт 1. Төгсөгчид нь хувь хүний харилцаа, ёс зүйн зөв хандлагатай, мэргэжлийн түвшинд хөрвөх чадавхтай байна.
Зорилт 2. Эрэлтэд нийцсэн, практикт суурилсан мэргэжлийн мэдлэг ур чадвартай байна.
Зорилт 3. Тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чадвартай байна.
Зорилт 4. Орчин үеийн техник технологийн хөгжилтэй зэрэгцэн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай байна.
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)
А.1 Математик, шинжлэх ухаан, инженерчлэл, орчин үеийн арга хэрэгслийг ашиглан автомашины инженерчлэл болон технологийн өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэх чадвартай болсон байна.
А.2 Автомашины системийн техникийн болон үйл ажиллагааны асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд шаардлагатай техникийн баримт бичиг, гарын авлагыг ашиглах чадвартай болсон байна.
А.3 Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдалд нийцсэн автомашины инженерчлэлийн шийдлийг боловсруулах чадвар.
В.1 Автомашины систем, бүрэлдэхүүн хэсэг, эсвэл процессуудыг төлөвөлөх, загварчлах чадвартай болсон байна.
В.2 Үйлчлүүлэгч болон оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг автомашины системийн шийдэлд тусгах чадвар эзэмшсэн байна.
В.3 Автомашины системийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой шийдлийг боловсруулах чадвартай болсон байна.
С.1 Автомашины бүрэлдэхүүн хэсэг, системүүдэд стандарт туршилт явуулж, гүйцэтгэлийг баталгаажуулах чадвартай болсон байна.
С.2 Туршилтын үр дүнг шинжилж, автомашины системийн гүйцэтгэлийг сайжруулах арга хэмжээг тодорхойлох чадвар эзэмшсэн байна.
С.3 Автомашины инженерчлэлд зориулсан орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах чавдартай болсон байна.
С.4 Техникийн болон техникийн бус орчинд Төсөл, тайлан зэрэг баримт бичиг боловсруулах, тайлагнахад бичгийн болон аман харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх чадвартай болсон байна.
D.1 Багийн гишүүнээр ба удирдагчаар үр бүтээлтэй ажиллах чадвартай болсон байна.
D.2 Автомашины системийн хэвийн ажиллагааг хангахын тулд засвар үйлчилгээ хийх, хяналт тавих чадвар чадвар эзэмшсэн байна.
D.3 Автомашины системийн аюулгүй ажиллагааг хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар эзэмшсэн байна.
D.4 Ёс зүйг баримтлан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой автомашины технологийг хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байна.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД
Бүх шатны хувийн болон төрийн өмчит авто засвар үйлчилгээний газрууд болон хувиараа хөдөлмөр эрхлэх