ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэлийн цахилгаан машин, хөтлүүр, тоног төхөөрөмж, цахилгаан хангамж зэргийг мэргэжлийн түвшинд шинжлэх ухаанч байр сууринаас тооцоо судалгаатай хандаж, оновчтой шийдвэр гаргах дадалтай болгох судалгаа шинжилгээ хийх чадвартай инженерийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн боловсролын одоогийн зорилго, зорилтууд нь:
Салбар чиглэлийн мэдлэгийн хувьд:
Төгсөгчид нь салбартаа үнэ цэнэтэй нарийн мэргэшсэн мэргэжилтэн болон бэлтгэгдсэн байх болно (PEO 1).
Хувь хүний болон мэргэжлийн чадваруудын хувьд:
Төгсөгчид нь мэргэжлийн чиглэлийн ажил гүйцэтгэх арга барилыг эзэмшиж, асуудлыг шинжлэх ухаанч байр сууринаас шийдвэрлэхийг зорьдог болсон байна (PEO 2).
Төгсөгчид нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц бэлтгэгдсэн байна (PEO 3).
Харилцааны чадварууд:
Төгсөгчид нь удирдлагын түвшинд оролцож, шийдвэр гаргах чадвартай болсон байна (PEO 4).
Байгууллага ба нийгмийн хүрээний чадварууд:
Төгсөгчид нь мэдлэгийг эзэмшсэн, улмаар инновац бүтээх хүсэл эрмэлзлэлтэй болсон байна (PEO 5).
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД
ТӨГСӨГЧДИЙН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРУУД