ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Үндэсний болон глобал хөдөлмөрийн зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээг тус салбарт үйлж ажиллагаа явуулдаг Эрчим хүч, Барилга, Уул уурхай, Цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээ, ТЭЦ-2, 3, 4, Моннис групп, МЕРА ХХК, Ти Ти Си энд Ти ХХК, Монполимет Групп, Нормаунт ХХК, Бороо гоулд ХХК, Наран мандал ХХК, Бүрдэл Майнинг ХХК, Оюу толгой ХХК зэрэг компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын байранд тавигдах шаардлагуудад нийцэхүйц мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Сүүлийн үед энэхүү мэргэжлээр суралцах хүсэлтэй суралцагчдийн тоо нэмэгдэх хандлагтай байгаа учраас эрэлттэй мэргэжлийн нэг болж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ
ХөтөлбөрийгБоловсрол шинжлэх ухааны сайдын 20. оны 3-р сарын 13-ны өдрийн А/78 тоот тушаал Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай тушаалын хавсралт, 2014 оны 4 -р сарын 28-ний өдрийн А1/74 тоот тушаалыг хавсралтаар батлагдсан “Нийтлэг шаардлага баталх тухай” тушаалд үндэслэн боловсруулсан бөгөөд бакалаврын түвшний сургалтыг явуулахадмөрдөн ажиллана.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Эрчим хүч, уул уурхай, үйлдвэрүүдэд цахилгааны инженер, удирдах ажилтнаар ажиллахад шаардлагатай үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, хөтлөн явуулах, манлайлах, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй ба аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахилгаан шугам сүлжээ цахилгаан хангамж, технологийн процесст үүсэх асуудалыг шийдэх судалгаа хийх чадвартай нарийн мэргэжлийн инженерийг бакалаврын түвшинд бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
Цахилгааны инженер мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн боловсролын одоогийн зорилго, зорилтууд нь:
Салбар чиглэлийн мэдлэгийн хувьд:
Хувь хүний болон мэргэжлийн чадваруудын хувьд:
Харилцааны чадварууд:
Байгууллага ба нийгмийн хүрээний чадварууд:
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД (PLOs)
НЭГ
1.1. Инженер технологийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд математик болон бусад шинжлэх ухааны суурь мэдлэгээ сонгон хэрэглэх
1.2. Цахилгаан зураг төсөл зохиох болон, электроник програмчлал,угсралт ашиглалт хяналт , технологийн онолын суурь мэдлэгээ оновчтой сонгон хэрэглэх
1.3: Цахилгаан хангамжийн салбарт мөрдөгдөж буй ХЭМАБ болон бусад дүрэм , журмыг норм, стандарт, баримтлах чадвартайгаа илэрхийлэн харуулдаг болсон байна.
1.4 Цахилгаан хангамжийн угсралтанд хэрэглэгдэх материал, түүхий эд тоног төхөөрөмжийг сонгон хэрэглэх чадвартай болсон байна.
ХОЁР
2.1 Инженер технологийн чиглэлийн аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх
2.2 Лаборторийн орчин болон дадлагын талбарт хэмжилт туршилтыг гүйцэтгэх чадвартай болсон байна.
2.3 Инженер технологийн асуудлыг задлан шинжилж, шийдвэрлэхэд, системтэй сэтгэлгээг үр дүнтэй хэрэглэх.
2.4 Бүтээлчээр , шинийг эрэлхийлэн ,байнга суралцах эрмэлзлэлтэйгээ илэрхийлэн харуулах түүнийг батлан харуулах.
ГУРАВ
3.1 Аливаа зүйлийг цаг хугацаанд нь чанартай, үр дүнтэй гүйцэтгэн нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүйт хандлага илэрхийлэн харуулах
3.2 Багаар үр бүтээлтэй ажиллах чадвартай болсон байна.
3.3 Төсөл тайлан зэрэг баримт бичгийг боловсруулах, тайлагнах, илтгэх зэрэгт ярианы болон бичгийн харилцааны хэлбэрүүдийг үр дүнтэй ашиглах
3.4 Гадаад хэл дээр бичигдсэн мэргэжлийн баримт бичиг , зохиол бүтээлийг ашиглах, сонгон хэрэглэх
ДӨРӨВ
4.1 Инженерийн шийдлийг нийгэм , байгаль орчин байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөөнд дүн шинжилгээ хийх
4.2 Нийгэм болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэл, хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөлт, загварчлал, туршилт судалгаанд шаардлагатай үр дүнг тооцоолон хэрэгжүүлэх
4.3 Инженерийн шийдэл бүхий аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх.