TIKA байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар,сургалтын орчны чадавхыг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөл амжилттай хэрэгжиж шинэхэн дадлагын газар ашиглалтад орлоо. Энэхүү дадлагын газар нь:- Тогооч мэргэжлээр суралцагчдад нарийн мэргэшлийг олгох- Ажил мэргэжлийн баримжаа, зөвлөгөө өгөх үйлчилгээг зохион байгуулах- Цахим хичээлийн контент бэлтгэх – Теле хичээл, шууд нэвтрүүлэг бэлтгэх – Хүний нөөцийг чадавхжуулах мэргэшүүлэх – Олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэх түшиц газар – Мэргэшсэн тогооч нарыг урьж сургалт, зөвлөгөө зохион байгуулах зэрэг зорилготой. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ ТИКА-ГИЙН хамт олондоо талархсанаа ТТПК-ийн хүн бүрийн өмнөөс илэрхийлье.