МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН ТӨВ

“ХАМГААС ТҮРҮҮНД ХАБЭА” УРИАТАЙ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫГ НЭЭЛЭЭМБСҮМАЗТөвөөс Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2021” аяныг “Хамгаас түрүүнд ХАБЭА” уриатайгаар зохион байгуулж байна.Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дадал хэвшлийг сайжруулах хүрээнд хууль журмын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан” бэлтгэж буй сургалтын байгууллагын сургалт, үнэлгээний чанарыг дээшлүүлэхэд энэхүү аян чиглэгдэх юм.Сарын аяныг нээж Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дарга Ц.Батдорж хэлсэн үгэндээ, “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд дадлагын орчинд сургалт явуулдаг учраас тухайн орчинд суралцагчдын аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлаа хангаж ажиллах дадал зуршилтай мэргэжилтэн бэлтгэн гаргахад бидний үүрэг оролцоо чухал юм. Тэр утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд сургалтын байгууллагууд онцгой анхаарч Дорнод Политехник коллеж Өмнөговь Политехник коллеж олон улсын ISO стандарт нэвтрүүлээд байна. Сургалтын үйл ажиллагаанд тогтмол хөдөлмөрийн аюулгүй байдлыг урьтал болгон ажиллах, ХАБЭА-н талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, тогтоосон хууль, дүрэм журмыг мөрдөн ажиллахыг та бүхэнд сануулаад аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.Нээлтийн арга хэмжээнд Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар оролцож, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ анхаарах асуудлыг талаар товчхон зөвлөгөө өгч, аяны үйл ажиллагаанд амжилт хүслээ.Аяны нээлтийн арга хэмжээ цахим хэлбэрээр зохион байгуулагдаж МБСҮМАЗТ-ийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдлага, менежер, ХАБЭА-н ажилтан нарын 350 орчим төлөөлөл оролцлоо.

Facebook