Суралцахаа хэзээ ч бүү зогсоо

“Learning never stops” Суралцахаа хэзээ ч бүү зогсоо ЮНЕСКО уриалга гаргаж сургалт зайн цахим хэлбэрт шилжиж багагүй хугацаа өнгөрчээ. Тус сургууль нь суралцагчдын тасралтгүй, чанартай боловсрол эзэмших нөхцөл боломжийг бүрдүүлэх, цахим сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна. 1. Багш нарын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, мэдээлэл технологийн ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай арга зүйн сургалтыг зохион байгуулах2. Зайн цахим сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж худалдан авах, хэрэглээнд нэвтрүүлэх3. Удирдлага мэдээллийн системийг хөгжүүлэх, сервер өргөтгөх4. Зорилтот суралцагчдад дата нэгж өгөх5. Цахим сургалтанд идэвх санаачилга гаргасан бүтээлч багш, суралцагчдыг урамшуулах6. Суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, давтлага зөвлөмжийг нэмэлтээр үнэ төлбөргүй явуулах7. Суралцагчтай эргэх холбоог сайжруулах зорилгоор гар утасны апп хөгжүүлэх, хэрэглэх8. Сургалтын орчныг шинэчилэх, тохижуулах, номын сангийн цахим санг нэмэгдүүлэх9. Суралцагч, эцэг эхэд зориулсан цахим хичээлээ хийх, ашиглах контент, цахим заавар зөвлөмжийг хүргэхЗэргээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 💻Сургалт бол багш, суралцагчдын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болдог учраас нэг талаас багшийн зайн сургалтын бэлтгэл, арга зүй нөгөө талаас суралцагчийн идэвх оролцоо туйлын чухал юм. Эдгээр үйл ажиллагаа бүрийг шалгуур үзүүлэлт болгон гүйцэтгэлийг хянан баталгаажуулах ажлыг дотооддоо зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Багш бүрт сайн туршлага байх тул бусадтайгаа хуваалцах нь туйлын ач холбогдолтой.

Facebook