БАГШ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#Багш_судлаачдын_эрдэм_шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. 2024.04.05 өдөр

Техник Технологийн Дээд Сургууль – IETNews_IETТехник Технологийн Политехник Коллежийн түүхт 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд сургалтын хөтөлбөр боловсруулалт, суралцахуйн үр дүн хичээл хоорондын интеграци, шинэ технологи, материал судлал зэрэг сэдвээр тэнхимээсээ шалгарсан 21 илтгэгчийн багаар болон ганцаарчилсан судлаачтай 11 судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ.

Судалгааны ажлын цар хүрээ, арга зүйн боловсруулалт, үр дүнгээр

1-Р байр: “Бетон цутгах явцад үүссэн зөвшөөрөгдөөгүй технологийн бус заадас ба арзайлтыг нөхөн сэргээх материалыг судласан үр дүн” сэдвээр проф, (Ph.D) Ч.Дорлигсүрэн, Э.Энхцэцэг багш нарын судалгаа;

2-Р байр: “Монголын түүх, соёл, ёс заншил хичээлийн бие даалтыг англи хэл-II хичээлийн бие даалттай интеграцчилан заасан үр дүн” сэдвээр Г.Гэрэлмаа, И.Алтантуяа багш нарын судалгаа;

3-Р байр: “МБС-н шинэлэг заах арга зүй 4.0-г сургалтад нэвтрүүлэн туршсан судалгаа” сэдвээр К.Гансарнай, Т.Отгон, Д.Алтантуяа, Т.Энхжаргал багш нарын судалгааны ажил тус тус шалгарлаа.

Судлаач багш нартаа баяр хүргэж, судалгаа шинжилгээний ажилд амжилт хүсье.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурлаас энэ жилийн хуралд багш нарын нэгдэл багийн судалгаа хэлэлцүүлэгдэж байгааг ерөнхий захирал профессор Ц.Баярмаа нээлтийн үгэндээ онцлон дурьдлаа.

Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлыг Захирлын ажлын алба, эрдэм шинжилгээ хариуцсан нэгж, хамтран зохион байгуулсан Математик, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч Ж.Оюунсүрэн болон шүүгчээр ажилласан проф, доктор (Ph.D) С.Цэвэл, проф, доктор (Ph.D) Д.Алтанцэцэг, доктор (Ph.D) О.Хулан, модератор Ерөнхий суурь ухааны тэнхимийн эрхлэгч Э.Энхтөр нартаа талархал илэрхийлье.

Facebook