#Оюутны_төлөөлөл_инженерчлэлийн_эдийн засаг олимпиадад амжилттай оролцлоо.
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” УЛСЫН НЭЭЛТТЭЙ 4-р олимпиад зохион байгуулагдлаа.
Тус олимпиад нь инженерчлэлийн чиглэлээр судалгаа, сургалт явуулдаг их дээд сургуулиуд оролцдог.
Энэ удаад МУИС, ШУТИС, ХААИС, ТТДС, Улаанбаатар-эрдэм ИС, Этүгэн ИС, Мандах ИС зэрэг нийт 19 баг хамт олон, 210 оюутан
залуучууд оролцсон өргөн хүрээ хамарсан өрсөлдөөнтэй боллоо.
Энэхүү олимпиадад Техник Технологийн Дээд Сургууль – IETийн оюутан БИ-4-ийн О.Минжинноров, В.Номин-Эрдэнэ, БИ-3-ийн А.Сугарбилэг, А.Уянга, Ц. Батчулуун нар оролцож оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан амжилттай оролцлоо.
Улсын олимпиадад Анх удаа багаараа оролцсон нь орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл ашиглан богино хугацаанд тооцоо судалгаа хийх, гарсан дүгнэлтээ ашиглан төлөвлөлт хийх зэрэг арга барилд суралцах, туршлага судлах ач холбогдолтой байв.
Нэг хамт олон болж чадсан оюутнууддаа, бэлтгэсэн багш Уранцэцэгдээ цаашдын эрдэм судлал, сурлага хөдөлмөрт нь өндөр ажилт хүсье.