СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ЖЕНДЕРИЙН АУДИТ

#Сургалтын_хөтөлбөрийн_агуулгад ЖЕНДЭРийн аудит хийв.

Багш, мэргэжлийн боловсрол сургалт магистрын хөтөлбөр болон хичээлийн агуулга, үйл явцад жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, тэгш хамруулалтын талаархи ойлголт байгаа эсэхийг хэрхэн үнэлэх аргачлалыг танилцуулж, хөтөлбөрийн багийн профессор багш нартай цахим, танхим хослуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн өмнө тус сэдвээр 11 сард 2 давтамжтай фокус бүлгийн ярилцлагыг багш, суралцагч, төгсөгч, ажил олгогч түнш байгууллагуудын инженер төлөөлөлтэй уулзаж судалгаа авч ажилласан юм.

Ийнхүү өнөөдөр хөтөлбөрийн үнэлгээ хийх үедээ ашиглах хичээлийн хөтөлбөр агуулгыг хэрэгжүүлэх үе шат, хөтөлбөрийн үнэлгээний үе шат, хичээлийн хөтөлбөрт жендэр, нийгмийн тэгш хамруулалтын үзэл баримтлал туссан эсэхэд өөрийн үнэлгээ хийх боломжийг олгож шалгах хуудас бүхий аргачлал бэлэн болж танилцуулагдлаа.

Багш, мэргэжлийн боловсрол сургалт магистрын хөтөлбөрийн үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг хийх, өөрийн үнэлгээний механизмыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа GIZ Mongolei төслийн баг, Ц.Түмэндэлгэр доктор болон Техник Технологийн Дээд Сургууль – IETхөтөлбөрийн багийн багш нар, холбогдох бүхий л @topfans талууддаа баярлалаа.

Мөн энэ үеэр хөтөлбөрийн магистрантууд болон үйлдвэрлэлийн, багшлах дадлагыг удирдагч, зөвлөх багш нартай дадлагын талаар ярилцлаа. Энэ жил Эрдэнэт үйлдвэрт 4 магистрант үйлдвэрлэлийн дадлага, 16 магистрант орон нутаг болон хотын политехник коллежид багшлах дадлага тус тус хийх юм. Магистрантууддаа амжилт хүсье.

Бүтээлч багш хөгжилд хөтөлнө.

Facebook