МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД СУДАЛГААНЫ АЖЛЫН СЭДЭВ АРГА АРГАЧЛАЛ

#Багш_МэргэжлийнБоловсролынМагистрын хөтөлбөрийн оюутнууд судалгааны ажлын сэдэв, арга, аргачлалыг батлууллаа.

Багш, Мэргэжлийн боловсролын магистрын хөтөлбөрийн магистрантууд цахим, танхим хосолсон хэлбэрээр судалгааны ажлын сэдэв, арга, аргачлал, удирдагч, зөвлөх багшаа томилуулах үйл ажиллагааг Техник Технологийн Дээд Сургууль – IET түшиц сургуулийн баг, хөтөлбөрийн профессорын баг, багш нарын оролцоотой амжилттай зохион байгууллаа.

Судалгааны ажлын сэдвүүд мэргэжлийн болон техникийн боловсролын дидактик, хөтөлбөр судлал, хичээл судлал хөдөлмөрийн зах зээл судлал, ажил мэргэжлийн чиг баримжаа, салбар дундын зохицуулалт, ур чадвар, нөлөөлөл хамаарал, тэгш хүртээмж жендэр, багшийн хөгжил, тогтолцоо дижиталчлал, шинэ технологи зэрэг хүрээг хамарч судалгааны ажлын зорилго, зорилт, таамаглал, обьект, судлах зүйл, шинэлэг тал, онол практикийн ач холбогдол, гарах үр дүнг тойрон хэлэлцэж баталгаажууллаа.

Магистрын судалгааны ажлын сэдэв, арга аргачлалаа батлуулж, удирдагч, зөвлөх эрдэмтэн багш нараа томилгоожуулсан магистрантууддаа баяр хүргэж, амжилт хүсье

Facebook