ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

#Оюутны_сагсан_бөмбөгийн_тэмцээн_боллоо

Техник Технологийн Дээд Сургууль – IETийн ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 23 багийн 140 орчим тамирчид оролцож дараах амжилтыг үзүүлсэн.

Эрэгтэй тамирчдаас:

1-байр Цахилгаан хангамжийн инженер 3-р курс Э.Өсөхбаяр ахлагчтай баг

2-р байр Цахилгааны техникч 1а Г.Тайванбат ахлагчтай баг

3-р байр О.Минжинноров ахлагчтай баг тамирчид тус тус байр эзэлсэн бол

Эмэгтэй тамирчдаас:

1-байр Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич 1 У.Батцэцэг ахлагчтай баг

2-р байр Б.Ариунсувд ахлагчтай баг тамирчид тус тус сургуулийн аварга тамирчид боллоо.

баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Сагсан бөмбөг бол багийн спорт тоглоом бөгөөд хөдөлгөөний үндсэн ур чадварыг сайжруулж, дархлаа зүрх судас, яс зэрэг эрхтэн системийн үйл ажиллагааг дэмждэг олон талын ач холбогдолтой.

Манай #IET сургууль нь олон спортын секц хичээллэдэг, ЛИГ-н тамирчин болон олон улсын зэрэгтэй БАГШ нартай.

Facebook