БАГШИЙН ХӨГЖИЛ ТОГТОЛЦОО МЭРГЭШҮҮЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД

#Багш_хөгжлийн_тогтолцоо_мэргэшүүлэх асуудлын хүрээнд оролцогч талуудын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Монгол улсын боловсролын ерөнхий хуулийн БАГШ, АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН ТОГТОЛЦОО 12-р зүйлд багшийн мэргэжлийн хөгжлийн системтэй, хөгжих эрмэлзэлтэй багшийн хөгжих орчин, нөхцөл, санхүүжилт боломжийг дэмжсэн, оролцогч талуудын хамтын түншлэлд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг эрх зүйн олон олон зохицуулалт тусгажээ. Одоогоор хуулийг хэрэгжүүлэх журам боловсруулагдаж нийтээр хэлэлцүүлэгүүд явагдаж байна.

Орчин үеийн дижитал эрин зууны багшид тавигдах шаардлага нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, технологи, дэлхийн хөгжил өөрчлөлтийн бодлого, багшлахуй суралцахуйн хувьсгал зэрэг хүчин зүйлүүдээс улбаалан тасралтгүй хөгжих хэрэгцээг бий болгож байгаа билээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын багшид дараах ЧАДАМЖийг нэмэгдүүлэх асуудал чухал болж буйг Дэлхийн эрдэмтэд онцолж байна.

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулах, хөгжүүлэх, оролцогч талуудтай эргэх холбоо тогтоох хөтөлбөрийн чадамж

Суралцахуй болон сургалтыг дэмжих

Ажил мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадавхи, чадамж

Дижитал ур чадвар, чадамж

Судалгааны чадамж

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ЧАДАМЖ

Салбарын багшийн хөгжлийн тогтолцоо бүрдүүлэх, үзэл баримтлал боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох асуудлыг тойрон хэлэлцэхээр 11-р сарын 17-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, GIZ Mongolei, Техник Технологийн Дээд Сургууль – IET, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техник Технологийн Политехник Коллеж, бусад Политехник коллеж, ажил олгогч, мэргэжлийн холбоод, МБС Түншлэл – VET Partnership төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо солилцлоо.

Тус хэлэлцүүлгийн эхний хэсэгт Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс энэ сэдвийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны тойм, хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн анализ, багшийн хөтөлбөрт тавигдах шалгуур, багшийн хөгжлийн эрэлтийн судалгааны тойм, олон улсын харьцуулсан судалгааны үр дүн, багшийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх боломж шийдэл зэрэг илтгэлүүд явагдаж, бүлгийн ажлуудаар олон асуудал дэвшүүлэгдэж хэлэлцэгдлээ.

Энэхүү үйл ажиллагааг БШУЯ-ны даалгавраар Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн дэмжлэгтэй #IET зөвлөх баг гүйцэтгэж байна.

#БүтээлчБагшХөгжилдХөтөлнө.

Facebook