АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

#АЖИЛ_МЭРГЭЖЛИЙН_УР_ЧАДВАРЫН_УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол улсын бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон салбарын нэг орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажил мэргэжлийн уралдаан 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд Техник Технологийн Дээд Сургууль – IET, Техник Технологийн Политехник Коллежийн дадлага хичээлийн байранд зохион байгуулагдаж байна.

Цахилгаан, гагнуурын мэргэжлийн чиглэлээр 2-р шатны тэмцээнд 21 аймгийн 12 байгууллагын 24 оролцогч оролцож ур чадвараа үнэлүүлэх, бие биенээсээ суралцах, туршлага судлах, шинэ мэдлэг, чадамж суралцах юм.

Барилга, хот байгуулалтын яам, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулж байна.

Иргэдийн ая тухтай орчинд амьдрах боломжийг хангаж тасралтгүй хөдөлмөрлөдөг нийтийн аж ахуйн ажилчдын чадвар, үнэлэмж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд цаашид мэргэжлийн чиглэлийн дагуу ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, давтан сургах бүхий л үйл ажиллагаанд хамтран ажиллах болно.

Ажил мэргэжлийн уралдаанд оролцож байгаа инженер, техникийн ажилтнууддаа халуун баяр хүргэе. Амжилт хүсье. Хамтрагч бүхий л талууддаа баярлалаа.

Facebook