БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН /2,5 жил/
Баригдсан, угсрагдсан барилгын бүх төрлийн засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг. Тухайлбал гипсэн тааз, чигжээс, тосон будаг, эмульс, обой наах, өнгөлгөө хийх, замаск татах, будах, плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мэргэжлийн ур чадварын хувьд: Орон зайн хэмжээ тодорхойлох, өнгөний зохицол гаргах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, шийдэл гаргах чадвартай, уран сайхны мэдрэмжтэй байх.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
Засал чимэглэлчин нь барилгын материалын шинж чанар, орц найрлагыг судалж эзэмшсэн багаж хэрэгсэл тоног тѳхѳѳрѳмжийг ашиглах, барилга байгууламжийн гадна дотно шавардлага ѳнгѳлгѳѳ, хавтанцар будаг чимэглэлийн болон шинэчлэн засварлах ажлын дадлага, өндөр ур чадвартай болох.
Эзэмших чадвар:
Барилгын заслын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх, шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологийг хэрэглэх ур чадвар эзэмшинэ.
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- Барилгын компаниуд
- Аж ахуйн нэгж байгууллагууд
- Иргэдийн захиалга тэдгээрт барилга байгууламжийн засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх
БАРИЛГЫН САНТЕХНИКЧ /2,5 жил/
Сантехникийн дотор ба гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төслийг уншиж бүдүүвчийн дагуу угсрах, засвар үйлчилгээг хийх, үйл ажиллагаанд хяналт тавих мэдлэг, ур чадварыг эзэмшиж төгсөнө
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- ОСНАА байгууллага, үйлдвэрийн барилга
- Ус сувгийн удирдах газар
- Дулааны цахилгаан станц
- Уул уурхай
ГАГНУУРЧИН /2,5 жил/
Тоног төхөөрөмжийн зураг төслийг уншиж бүдүүвчийн дагуу ган ба өнгөт метальд цахилгаан ба хийн, аргон гагнуур хийх мэдлэг, ур чадвартай болж төгсөнө.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
- Тоног тѳхѳѳрѳмжийн зураг тѳслийг уншиж сурах
- Бүдүүвчийн дагуу хийц, тоног төхөөрөмж ба шугам хоолойд бүх тѳрлийн ган болон ѳнгѳт металлаар цэгэн, хийн, аргон, цахилгаан гагнуур хийх.
- Даралтат шугам хоолойд гагнуур хийх
- Плазм зүсэлт хийх
Эзэмших чадвар:
- Багаж хэрэгсэл тоног тѳхѳѳрѳмжийн тѳрѳл зориулалт гагнуурын материалыг таних
- Тоног тѳхѳѳрѳмжийн бүдүүвч барилгын зураг тѳслийн дагуу металлыг гагнах, зүсэх.
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- Барилга, Уул уурхайн салбар
- Аж үйлдвэрийн салбар /тоног тѳхѳѳрѳмжийн засвар, гагнуурын ажил/
БАРИЛГЫН МУЖААН /2,5 жил/
Барилгын угсралтын мужаан нь төрөл бүрийн модон болон бусад , материалаар барилгын бүтэц эдлэхүүн түүний тоноглол, эд ангийг эсгэж, хийж, холбож угсрах ба засварлана. Барилгын үндсэн ажилд хамаарагдах даацын болон даацын бус модон бүтээц, эдлэхүүнийг хийх мэргэжилтэй болж тэдгээрийг боловсруулах технологийг эзэмшиж тоног төхөөрөмж, хэрэгслүүдтэй аюулгүй харьцах арга барил ур чадварыг мөрдөж хэвшинэ.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
- Барилга, барилгын модон хийц болон бусад төрөл бүрийн материалаар даацын болон даацын бус хийц, бүтээц эдэлхүүнийг хийх үйлдвэрлэх, холбох угсрах. Түүнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэх.
Эзэмших чадвар:
- Барилгын ажпын зураг унших, үйлдэх Хэмжилт тооцоолол хийх тѳлѳвлѳх Материалын тѳрѳл ангилал, шинж чанар, тэдгээрийг сонгох Бүтээц хийцүүдийг холбох угсрах, тоног тѳхѳѳрѳмжтэй ажиллах.
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- Тѳрийн ба тѳрийн бус байгууллага Барилга үйлдвэрлэл барилга угсралтын компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн салбарт Иргэдийн захиалгаар барилгын үйлдвэрлэлийн бүхий л хэрэгцээний мод, хуванцар, вакум материал, бүтээцийн ажлыг хийх.
БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН /2,5 жил/
Барилгын цахилгааны зураг төслийг уншиж, бүдүүвчийн дагуу барилгын дотор ба гадна талын цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, гэрэлтүүлэг болон хүчний хуваарилах самбаруудыг суурилуулах, угсрах тоноглох, засварлах, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн гэмтлийг оношилж засварлах ажлыг гүйцэтгэх чадвартай болж төгсөнө.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
- Барилгын дотор болон гадна монтажийг зураг төслийн дагуу угсарч гүйцэтгэх, холбох угсрах. Түүнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэх.
Эзэмших чадвар:
- Барилгын ажпын зураг унших, Хэмжилт тооцоолол хийх тѳлѳвлѳх Материалын тѳрѳл ангилал, шинж чанар, тэдгээрийг сонгох холбох угсрах, тоног тѳхѳѳрѳмжтэй ажиллах.
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- Тѳрийн ба тѳрийн бус байгууллага Барилга үйлдвэрлэл барилга угсралтын компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн салбарт Иргэдийн захиалгаар барилгын үйлдвэрлэлийн бүхий л гадна болон дотор монтажийн ажлыг хийх
АВТО ЗАМ, ГҮҮР БАРИЛГЫН АЖИЛТАН, ЗАМЧИН /2,5 жил/
Авто замын инженер техникийн ажилчдын удирдлага дор авто зам, зам гүүрийн барилгын ажлыг технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийх ур чадвар эзэмшүүлнэ.
Элсэгчдийн боловсролын түвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг: Авто замын инженер, техникчдийн удирдлага дор зам, гүүрийн барилгын ажлын зураг унших, хэмжих шалгах багаж хэрэгсэлтэй ажиллах, мен авто замын далан, ус зайлуулах байгууламж, асфальтбетон хучлага, лабораторийн шинжилгээ, засвар арчлалт зэрэг ажлуудад туслах ажил гүйцэтгэх, явган зам, тэмдэг тэмдэглэгээ, хашлага зэрэг тоноглол тохижилтын ажлыг ХААЭА-н шаардлагыг бүрэн мѳрдѳж бие даан гүйцэтгэх.
Эзэмших чадвар:
- Авто замын барилгын ажилд тавигдах XAA, ЭА-н шаардлагыг бүрэн мѳрдѳж ажиллах чадвартай болох
- Авто замын засвар арчлалт, замын хашлага тэмдэг тэмдэглэгээ лабораторийн шинжилгээ, зэрэг ажлуудад туслах ажлыг гүйцэтгэх
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
Авто зам гүүр-барилгын ажилчин замчин мэргэжлийн ІІІ-ІѴ зэрэг эзэмшсэн ажилчид нь улсын болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлийн дагуух бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, мөн хувиараа үйл ажиллагаа явуулах боломжтой.
АВТО МАШИНЫ ЗАСВАРЧИН /2,5 жил/
Мэргэжлийн үндсэн зорилго, үүрэг: Автомашины эд ангийн гэмтлийг оношлох, техник үйлчилгээ, засварын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Ажил эрхлэх хүрээ: Ямарч албан байгууллага, авто засварын газрууд, авто үйлчилгээний газруудад, хувиараа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Мэдвэл зохих зүйл: Автомашины ерөнхий бүтэц зохион байгуулалт, үүрэг зориулалт, түүний эд ангийн гэмтлийг оношлох, задаргаа угсаргааг бүрэн хийх, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.
Чадвал зохих зүйл: Автомашины эд ангиудын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн үүрэг зориулалт, техник үйлчилгээ оношлогоог үйлдвэрлэлийн дадлагын хичээлээр сурч ур чадвар эзэмшинэ.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
- Авто машины эд ангийн бүтцийг таньж мэдэх, систем механизмуудын гэмтлийг оношлогооны багаж тѳхѳѳрѳмж ашиглан оношлох, техник үйлчилгээ засварын ажлыг гүйцэтгэх чадвартай болно.
Эзэмших чадвар:
- Авто машины ерөнхий бүтэц
- Зохион байгуулалт.үүрэг зориулалтыг мэдэх
- Эд ангийн гэмтлийг оншлох,засварлах
- Задаргаа угсаргааг бүрэн хийх багаж техник тоног тѳхѳѳрѳмж дээр ажиллах.
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- Уул уурхай, зам барилга, үйлдвэр авто үйлчилгээний газрууд болон хувиараа үйлчилгээ үзүүлэх боломжтой.
ТОГООЧ /2,5 жил/
Энэ мэргэжлийг эзэмшигч нь дараах чадварыг эзэмшинэ. Хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу боловсруулж үйлчилгээнд гаргана. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг мөрдөж ажиллах Хоол, хүнсний найрлага, бүтэц, шимт чанарын мэдлэгтэй, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах Төгсөлтийн дараа нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч салбарт ажиллах чадвартай гадаад дотоодын их дээд сургуульд мэргэжлээрээ дэвшин суралцах боломжтой хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтан болно.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
Хүнсний бүтээгдэхүүний бүтэц найрлага шим тэжээллэг чанар, хүний бие махбодийн физиологийн шаардлагад үндэслэн хоол, ундаа, нарийн боов хийх мэдлэг ур чадвартай “Тогооч” II-IV мэргэжлийн зэргийн шаардлага хангахуйц мэргэжлийн ажилтан бэлтгэх
Эзэмших чадвар:
- Хоол хүнсэнд хэрэглэгдэх түүхий эд, материалын , найрлага, хадгалах горимыг мэддэг байх.
- Технологийн картыг уншин орцын дагуу түүхий эд материалыг хэмжин авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
- Багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах.
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
- Хоол хүнс үйлдвэрлэлийн салбар
- Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар
- Аялал жуулчлалын салбар
- Боловсролын салбар
ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР /1 жил/
Энэ мэргэжлийг эзэмшигч нь дараах чадварыг эзэмшинэ.
Элсэгчдийн боловсролын тѵвшин:
- Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол
Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
Х
Эзэмших чадвар:
- Х
Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ: