#Багш_мэргэжлийн_боловсрол_сургалт магистрын хөтөлбөрийн ирээдүйд чиглэсэн стратеги боловсруулах семинар боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Хамтын Ажиллагааны нийгэмлэг GIZ Mongolei төслийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Багш, мэргэжлийн боловсролын магистрын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг олон улсын профессоруудын удирдлага чиглэлийн дор хамтрагч олон талын оролцоотой амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Багш, мэргэжлийн боловсрол, сургалт магистрын хөтөлбөрийн ирээдүйд чиглэсэн стратеги боловсруулах семинарыг яам, агентлаг, Техник Технологийн Дээд Сургууль – IET, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, дэмжигч төслийн төлөөллийн оролцоотой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөтөлбөрийн тогтвортой хөгжил, эрэлт нийлүүлэлтийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох
Хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөг хамтран боловсруулах
Хөтөлбөрийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг танин тодорхойлох
Боломжит эрсдлийг багасгах арга замууд зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, гарсан саналуудыг нэгтгэж хэлэлцэв.
Мэргэжлийн болон техникийн боловсролын бүтээмж, чанар үнэ цэнийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах тус хөтөлбөрийн цаашдын тогтвортой хөгжлийн төлөө оролцож, хамтран зүтгэж, дэмжиж ажиллаж буй хүн бүрд талархал илэрхийлье.





