Магистрын хөтөлбөрт чанарын үнэлгээ хийгдэж байна

#Магистрын_хөтөлбөрт_чанарын_үнэлгээ хийгдэж байна.

БШУЯ болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн GIZ Mongolei хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Багш, мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын хөтөлбөр”-т чанарын хөндлөнгийн үнэлгээг олон улсын зөвлөх профессоруудаар удирдуулан хийж байна.

Өнөөдөр олон улсын зөвлөхүүд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх түшиц Техник Технологийн Дээд Сургууль – IETийн менежментийн баг, хэрэглэгч оролцогч тал болох Боловсролын ерөнхий газар, мэргэжлийн сургууль, политехник коллеж, технологийн коллеж, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон GIZ Mongolei төслийн багтай тус тус фокус бүлгийн ярилцлагыг хийлээ.

Энэхүү үйл ажиллагаа тус хөтөлбөрийн хөгжил, цаашид тогтвортой урт хугацаанд хэрэгжихэд дэмжлэг болох юм.

Бүтээлч багш хөгжилд хөтөлнө.

Facebook