#Олон_улсын_зөвлөх_профессор_ажиллана.
БШУЯ болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн GIZ Mongolei хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэй Багш, мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын хөтөлбөр манай сургуульд түшиглэн хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү магистрын хөтөлбөрөөр 3 дахь удаагийн элсэлтээр 80 гаруй магистрант суралцаж өнгөрсөн хичээлийн жилд Монгол Улсад анх удаагаа Мэргэжлийн боловсролын салбарын магистрын хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалж 14 төгсөгч төгссөн билээ.
Тус магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны боловсруулалт, хэрэгжилт, явц, үр дүнд тогтмол өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хийж ажилладаг.
Энэ удаад энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиглэлээр ХБНГУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэрэглээний зөвлөх, профессор, доктор Michael Scharpf Монгол улсад биечлэн ирж, ХБНГУ-с цахимаар профессор, доктор Ertelt нар ажиллах юм.
Өнөөдөр сургуулийн удирдлагын баг зөвлөх, профессор, доктор Michael Scharpfийг хүлээн авч уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцуулж санал бодлоо солилцлоо.
Хөтөлбөрийн хэрэгжилт, явцад хөндлөнгийн үнэлгээ хийснээр өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, оролцогч талууд хамтран санал зөвлөмж боловсруулж, хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад томоохон чиглэл болох юм.
Бидний үйл ажиллагаа өргөжин хөгжих болтугай.
Бүтээлч багш хөгжилд хөтөлнө.






