#Багшийн_хөгжлийн_хөтөлбөр_хэрэгжиж байна.
Техник Технологийн Дээд Сургууль – IET, Техник Технологийн Политехник Коллежийн “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд багшийн мэдээлэл холбоо, технологийн чадамжийг нэмэгдүүлэх, ажлын байранд түшиглэн хөгжих боломжийг олгох чиглэлд ЦАХИМ ХИЧЭЭЛ БОЛОВСРУУЛАХ үе шаттай сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтаар мультимедиа агуулгатай цахим хичээл боловсруулахад хамгийн тохиромжтой Articulate STORYLINE 3 хувилбарыг сонгож дадлага хэлбэрээр 13 багшид Хүний хөгжил, цахим сургалтын төвөөс явууллаа.
Тус сургалтаар 14 хичээлийн иж бүрэн хичээл цахим хэлбэрт шилжиж, шаардлага хангасан нь сургалтын цахим системд байрших эрхтэй болох юм.
Баяр хүргэж, амжилт хүсье.







