ОЮУТНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЭРГҮҮЛ ХИЙЖ АЖИЛЛАА.

#Оюутны_зөвлөлөөс_эргүүл_ажиллаа.

Техник Технологийн Дээд Сургууль – IETийн оюутны зөвлөлийн дэргэдэх “Бүтээгч Монгол” клубээс санаачлан “Хөвгүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ сард тус хөтөлбөрийн хүрээнд “Өглөөний эргүүл” аяныг зохион байгуулж, үйл ажиллагаагаа дүгнэлээ. БГД-ийн 5-р хорооны багтай хамтран энэхүү хөтөлбөрийг зохион байгууллаа. Дүгнэж үзэхэд: сургуулийн ойр орчимд хог, шүлсээ хаях, тамхи татах, ноцолдох хөөцөлдөх, бөөнөөрөө цугларч бие биенээ шоглох, хараалын үг хэлэх зэрэг сахилгын зөрчлүүд илэрсэн.

Ийм төрлийн зөрчил гаргасан этгээдэд сануулах, шаардлага тавих, сахилгын сануулах хуудас өгөх, нийтэд тусдаа үйл ажиллагаанд татаж оруулах гэх мэтээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Мөн оюутан та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад анхаарах, урьдчилан сэргийлэх, утаат болон электрон тамхи татахаас татгалзах, үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс сэргийлэх, татгалзах, мэдэгдэх, бие биенээ хүндэтгэн хайрлах, хараалын үг, ёгт далд утгатай үг хэрэглэж харилцахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байгааг зөвлөн ажиллаж байна.

Соёлын үрийг тарьж ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ эхлүүлж, уриалж хамтран ажилласан “Бүтээгч Монгол” клубын оюутнууддаа баярлалаа. Зөвлөгөөг сонсож алдаагаа зассан оюутнууддаа улам илүү амжилт хүсье

Facebook