СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ЖЕНДЕРИЙН АГУУЛГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

#Сургалтын_хөтөлбөрт_Жендерийн_агуулгын аудит хийх талаар хэлэлцүүлэг хийгдэв.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Техник Технологийн Дээд Сургууль – IETийг түшиглэн Олон их сургуулийн профессороор ахлуулсан баг Багш, мэргэжлийн боловсрол сургалт магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

2022-2023 оны хичээлийн жилийн төгсгөлд Мэргэжлийн боловсролын техникийн боловсролын салбарт МЕНТОР багш нар энэхүү хөтөлбөрөөр анхны төгсөлтөөр төгссөн бол энэ хичээлийн жилд 3 дахь элсэлтээ амжилттай эхлүүлсэн.

Магистрын хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт, тогтвортой байдлыг хангахадGIZ Mongolei дэмжигч төслөөс БАГШийн магистрын хөтөлбөрийн агуулгад ЖЕНДЕРийн төлөвлөлт, үйл ажиллагаа хэрэгжилтэд аудит хийж, хөтөлбөрийн багийн багш нартай фокус бүлгийн ярилцлага хийлээ.

Тэгш хамруулалт, жендерийн мэдрэмжтэй хичээл зохион байгуулах, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрхэн үнэлэх зарчимыг танилцуулж цаашид илүү сайжруулахаар хөтөлбөрийн баг ажиллаж байна.

Хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад олон талын дэмжлэгийг бий болгож буй төслийн хамт олон болон хөтөлбөрийн багийн багш нар, оролцогч талуудад цаашдын ажилд нь амжилт хүсье.

Бүтээлч багш хөгжилд хөтөлнө.

Facebook