ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#Эрүүл_мэнд_эрхэм эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүл мэндийн даргын А/165 тушаалын дагуу Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран багш, ажилтан, оюутны хүрээнд ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэг, оношилгоо 10-р сарын 24,25-ны өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, Техник Технологийн Дээд Сургууль – IETийн төв байранд зохион байгуулагдлаа.

Нүд, Шүд Дотор Зүрх судас Цээжний рентген Цус, шээсний шинжилгээний үзлэг, оношилгоог 60 гаруй хүнийг хамруулж амжилттай хийгдлээ.

Энэхүү үйл ажиллагаанд эрт илрүүлэгт орж амжаагүй хүмүүсийг ажлын байранд ирж эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулснаар давуу болсон төдийгүй ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН аяны үргэлжлүүлэн оюутнуудаа хамруулснаараа онцлог юм.

Эрүүл мэндийн цогц үйлчилгээ, үзлэг оношилгоог хамгийн ойроос авах боломж олгоход хамтран ажиллаж байгаа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон сургуулийн удирдлага, ЭМЧ оролцсон хамрагдсан хүн бүрд талархал илэрхийлье. Баярлалаа Баянгол Дүүрэг Тавдугаар Хороо

Эрүүл мэнд, эрхэм баян.

Facebook