#Ахмадууд_зөвлөлөө_шинэчлэн_байгууллаа.
Техник Технологийн Политехник Коллеж, Техник Технологийн Дээд Сургууль – IETийн АХМАД багш, ажилчид нэгдэж санал нэгтэйгээр АХМАДЫН ЗӨВЛӨЛөө шинэчлэн байгууллаа.
Өнөөдөр АХМАДЫН ЗӨВЛӨЛийн дарга Д.Нарангуа (Сантехникийн багшаар ажиллаж байсан), нарийн бичгийн дарга Ж.Цэнгэлмаа (Няраваар ажиллаж байсан), Гишүүд П.Халтар (Боловсон хүчин хариуцан ажиллаж байсан), Ж.Оюун Барилгын багшаар ажиллаж байсан), Д.Пүрэвжав (Сантехникийн багшаар ажиллаж байсан) ахмадууд хурлаа хийж дараах асуудлаар сургуулийн удирдлага, захирлын ажлын албатай санал бодлоо солилцлоо.
Ахмадын зөвлөлийн ажиллах журам, түүний төсөл 2023-2024 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөө Төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойг угтсан ажлын төлөвлөгөө гэх зэрэг төлөвлөлтийг бодлогын түвшинд хэлэлцлээ.
Санал санаачилга гаргаж сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулахаар идэвхитэй ажиллаж буй ахмадууддаа баярлалаа.