АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН 2023 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#Ажил_мэргэжлийн_уралдаан_2023 зохион байгуулагдлаа.

Орон сууц, нийтийн аж ахуйн САНТЕХНИКИЙН мэргэжлийн ажил мэргэжлийн 2023 уралдааныг Техник Технологийн Политехник Коллежийн сургалтын орчныг түшиглэн зохион байгуулагдлаа.

Монгол Улсын орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагын ажил мэргэжлийн онцлог, чиг баримжааг олон нийтэд таниулах, түгээх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг шалгаруулах зорилгын дор уралдааныг зохион байгуулжээ.

Энэхүү чухал үйл ажиллагааг сургуулийн зүгээс талархан дэмжиж дараах чиглэлд хамтран оролцлоо.

Ажлын даалгавар боловсруулах,

Шүүгчийн бүрэлдхүүнд ажиллах,

Сургалтын орчин, сургалтын тоног төхөөрөмжөөр хангах

Тус уралдаанд нийслэл, орон нутгийн 12 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн оролцсон бөгөөд баг тус бүрд 1 инженер, 1 сантехникийн засварчин оролцож байна.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбар нь иргэдэд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэр үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг 24 цагийн турш ундны усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх, халаалт, цахилгаанаар хангах, хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах тэдгээрийн инженерийн байгууламж, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хариуцсан үйлчилгээ үзүүлдэг улс орны эдийн засаг, нийгмийг бүхэлд нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөгжлийн тулгуур салбарын нэг юм.

Байгууллага хамт олноо төлөөлөн, манлайлан оролцож буй шилдэг хамт олон та нартаа амжилт хүсье.

Facebook