#Монголын_топ_компанитай_хамтран ажиллана.
Өнөөдөр Үндэсний шилдэг топ компани МОННИС групптэй хамтран ажиллах чиглэлээ тогтсон үр дүнтэй уулзалт боллоо.
Уулзалтад тус группийн уул уурхайн тоног төхөөрөмж, сэрвис үйлчилгээний салбарыг хариуцсан захирал Н.Бямбасүрэн, менежер Ё.Бадамхатан тэргүүтэй захиргаа, сургалт хөгжлийн хэсгийн удирдлага, ерөнхий инженер, механик зэрэг бүрэлдэхүүн оролцож шаталсан боловсролын үйлчилгээ үзүүлэгч бидэнтэй хамтран өргөн чиглэлд ажиллахаар ярилцлаа.
Бид тус компанитай хамтын ажиллагаа эхлэл төдий байсан бөгөөд цаашид Сургалтын байгууллага, Аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны жишиг загвар болохуйц САЙН ТҮНШЛЭЛийг бэхжүүлэн ажиллана.
Сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, сургалт зохион байгуулах, багш-инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцөө сургах, мэргэшүүлэх, брэнд бүтээгдэхүүн захиалгаар хийлгэх, судалгаа шинжилгээний ажил хамтран хийх зэргээр ажиллах юм.
МОННИС групп компани нь байгуулагдсан цагаасаа эх орондоо дэлхийн алдартай олон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж буй хамт олон гэдгээр олонд танигдсан.
Автомашин, уул уурхай, авто зам, барилга, агаарын болон хуурай, далайн тээвэр, үл хөдлөх хөрөнгийн менежмент, эрчим хүчний салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байна.
Энэ дашрамд дурьдахад Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтаар хамгийн шилдэг ур чадвартан бэлтгэхэд ажил олгогчийн манлайлал чухал гэдгийг үлгэрлэж манай Багш, мэргэжлийн боловсролын магистрын хөтөлбөрт тус компаний инженер Батсайхан, Дөлгөөн нар суралцдаг.
Бидний хамтын ажиллагаа улам их бэхжин хөгжих болтугай.









