Бидний хамтын үйл ажиллагаа өргөжин тэлэж байна.
#Хамтын_ажиллагааны_нэг_үүд_нээгдлээ.
Манай сургуулийн төгсөгч, суралцагч Япон улсад мэргэжлийн чиглэлээр суралцах, дадлагажих, ажиллах боломжийг нэмэгдүүлсэн дахин нэг үүд нээгдлээ.
Өнөөдөр Япон улсын Токио хотод төвтэй Фусо бизнес, гадаад хэлний сургуулийн захирал Би Лий, оюутны хэлтсийн мэргэжилтэн Баяржаргал, Мика Монгол ХХК удирдлага, ажилтнууд манай сургуулийн үйл ажиллагаа, хөтөлбөр, зорилго, зорилтын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Монгол залуучуудыг мэргэжлийн мэргэшсэн чиглэлээр суралцах, ажиллахад нь хэлний бэлтгэл хангуулах, мэргэжлийн сайн компанид ажлын байртай болоход туслаж дэмжлэг үзүүлдэг төдийгүй сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг өгдөг гэдгээр онцлог байгууллага байна.
Манай сургуулийн төгсөгчид тус сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж цахилгаан, барилгын чиглэлээр Япон улсад алдартай компанид маш сайн ажиллаж байгаа гэдгийг сонсоход таатай байлаа.
Бидний хамтын ажиллагаа өргөжин бэхжих болтугай


