#Хэрэглэгчийн_хэрэгцээ_шаардлагад нийцсэн төсөл хэрэгжүүлэх аргачлалд суралцлаа.
Техник Технологийн Дээд Сургууль – IET-н баг болон БАГШ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН МАГИСТРЫН хөтөлбөрийн багийнхан амралтын 2 өдөр АЖАЙЛ төслийн аргачлалд суралцаж, хамтран ажиллаа.
Магистрын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор улирал тутамд ГОУХАН (GIZ) ТСТБМБС-ын төслийн зүгээс хөндлөнгийн чанарын үнэлгээг зохион байгуулдаг.
Энэ удаад GIZ Mongolei төсөл, ПИ ЭМ АЙ Монголиа Чаптер ТББ, Ажайл хөтөлбөрийн багтай хамтран бидэнд Ажайл аргачлалыг ашиглан “Хэрхэн хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага өөрчлөлтийг дагаад үйл ажиллагаандаа ахиц гаргаж бүтээмжээ нэмэгдүүлэх вэ?” гэдэгт хариулт болох сургалтыг бодит кэйсд суурилан зохион байгууллаа.
Ажайл гэдэг нь
хурдтай,
уян хатан ажиллах гэсэн утгатай үг бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлт шаардлагад тохирсон хурдтай хариу үйлдлийг үзүүлэх, ирээдүйд хэрэглэгчдэд ямар хэрэгцээ шаардлага бий болж болох вэ? гэдгийг урьдчилан таамаглаж түүнд тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүн гаргадаг аргачлал юм.
Бид Ажайл төслийн удирдлагыг хэрэгжүүлснээр богино хугацаанд суралцагч, төгсөгч, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд нийцсэн үйлчилгээ нэвтрүүлж, бүтээгдэхүүн гаргаж хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү магистрын хөтөлбөрөөр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарт эрс шинэчлэл хөгжлийг авчирах МЕНТОР БАГШ нар бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Thankful for all